Сүхбаатар аймагт сургуулийн орчинд халдвар тархах магадлал 61% байна

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ.

  Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 24 цэцэрлэг, 16 сургуульд эрсдэлийн үнэлгээг хийхэд сургуулийн орчинд халдвар тархах магадлал 61% , үр дагавар 54% буюу шар түвшинд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

  Иймд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж хүргүүлж, багш, ажилчдад мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-03-05 07:52:13
    хөөрхий муусайн хонгирад аймгийн залгамж удам муухай өвчинд дарлуулж муугаа бүү үзээсэй.