Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна

Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна.

Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм.

2020 оны наймдугаар сард НЗДТГ-аас Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн шалгалтаар суурьшлын бүсэд зөрчилтэй 116 барилга байгаа нь тогтоогдсон. Эдгээрээс таван барилгад шүүхийн маргаан үргэлжилж байна. Мөн 33 барилга тусгай хамгаалалттай газар байрладаг. 15 барилгад улсын комисс ажиллаж бол, үлдсэн 63 барилгад мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргахаар хяналт, шалгалт хийж байгаа юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батүүлийн балаг 2021-03-07 16:12:14
    Барилга нураах яах вэ.БЗД-ийн 12-р хороонд барилга барих газар аваад 10 жил болсонч 1 ч барилга бариагүй Батүүл, Чулуйдаа нарыг газрыг хурааж, чадах хүнд нь өгө...
  • иргэн 2021-03-05 07:21:33
    орон сууцны 1-р давхарт өргөтгөл хийж барьсан бүх барилгыг нураахгүй бол оршин суугчдад машинаа тавих зогсоол, үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн, дуу чимээ ...
  • Зочин 2021-03-05 06:21:56
    Тэгсэн нь дээр Хариуцлага тооцож чадаж байвал ийм замбараагүй байдал цаашид үүсэхгүй.