ЭМЯ: Нэг шинэ голомт үүссэн, таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээн дэх коронавируст халдварын мэдээг танилцуулъя. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 7 лаборатори, нийслэлд 13 лабораторид нийт  13206 хүнд шинжилгээ хийснээс 77 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 3153 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрээгүй. Дотоодын халдварын тоо 2634 болсон. Нийт халдвар авсан хүмүүсийн 77 хувь буюу 2442 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Шинээр илэрсэн халдвар бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатар хотын нийт халдварын тоо  2306 боллоо.

Нийт илэрсэн халдварын 71 нь ойрын хавьтлууд бөгөөд 61 нь эхний удаагийн шинжилгээгээр, 10 нь хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж байна. Уг таван тохиолдол СХД-ийн 33,35,36-р хороо, СБД-ийн 2-р хорооноос илэрсэн. Нэг шинэ голомт илэрсэн. Бүртгэгдсэн шинэ голомт СХД-ээс илэрсэн бөгөөд ойрын хавьтлын 10 хүнийг тусгаарласан. Улаанбаатар хотод 20 орчим голомт маш идэвхитэй байна.


 Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн  2-р төвд нийт 696 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 626, хүндэвтэр 62, хүнд 5,  маш хүнд 3 хүн байна.

Вакцинжуулалтын ажил эхлээд 10 хоног өнгөрч байна. Одоогоор 15433 эмч эмнэлгийн ажилтан, ковид 19-ийн хариу арга хэмжээний ажилчдыг вакцинд хамруулаад байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus