Ташкентийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ

 

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо өнөөдөр эхлэж байна. Ташкентын Гранд Слам тэмцээн нь энэ сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, “Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнд 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдочид оролцоно. Энэ тэмцээнд манай улсаас 20 тамирчин Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, гавьяат тамирчин М.Бундмаа нарын удирдлагад хүч үзэх юм.

Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэй -48 кг, 52 кг, 57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг-ын жингүүдийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 12:20 цагаас эхэлнэ. 

МҮОХ



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.