Apple шинэ загварын iPad-аа танилцуулна
Ухаалаг гар утасны салбар таа тэргүүлэгч АНУ-ын Apple корпораци уржигдараас эхлэн энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдах арга хэмжээнийхээ урилгыг тарааж эхэлжээ.

Тус арга хэмжээний үеэр Apple корпораци шинэ загварын iPad-аа танилцуулах тухай технологийн сайтууд мэ­дээл­сэн байна. Калифорни му­жийн Купертиногийн Силикон Вали дахь корпо­рацийн хотхонд энэ арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

Өнгөрсөн сарын 9-ний өдөр Apple корпораци шинэ загварын I phone-6, I phone plus, Apple pay зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм. Харин энэ удаа  хэрэглэгчдийн хэтэвчийг орлох гар утасны төлбөрийн систем “Apple Pay”-тэй төгс хослох Touch ID мэдрэгчтэй /хурууны хээ таних/ шинэ загварын  iPad-аа танилцуулах гэж байгаа аж. 

Шинэ загварын таблет нь  9.7 инчийн дэлгэцтэй, өмнөх загваруудаас илүү хүчирхэг процессортой, хөнгөн байх гэнэ.  Мөн 7.9 инчийн дэлгэцтэй iPad Mini таблетын шинэ хувилбарыг ч бас энэ оны сүүлээр хэрэглэгчдийн гарт хүргэхээр ажиллаж байгаа аж.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.