
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өчигдөр орой шоронгоос сулласан. Түүний хувьд 2020 оны сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө хоригдсон. Гэсэн ч тойрогтоо хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон учир энэ сарын 15-нд нээгдэх хаврын чуулганаар тангараг өргөх нь ээ.