Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа

Улсын Онцгой комиссын  даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа.

  Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Шуурхай штабын ажиллах журмыг мөн баталсан байна.  

Шуурхай штаб нь ажиллагаа-зохион байгуулалтын баг, тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг баг бүтэцтэйгээр шинэчлэгдэн байгуулагдлаа.
 














Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.