Д.Дондогийг хэлмэгдүүлсэн гэв

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарын гомдлыг Давж заалдах шатны шүүхэд ирэх мягмар гаригт хэлэлцэхээр товложээ. Д.Дондогийг УИХ-ын гишүүн байх үеэс буюу 2008 оноос бусдын эд хөрөнгийг залилж, хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм. Тэрээр туслах Г.Сайнбаяр нарын хамтаар “Меридан” гэх компанид их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. Түүнийг 400 орчим сая төгрөг залилж сонгуулийн сурталчилгаандаа ашигласныг хуулийнхан нотолсон гэдэг юм. Үүний дагуу анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Д.Дондогт 10.1 жил, түүний туслах Д.Сайнбаярт 12 жил, “Сумбар” компанийн захирал А.Батбилэгт 13 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр­лэсэн ч шүүгдэгчид эсэргүүцэж давж заалдах шатанд гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн “Энэ хэрэг зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт” хэмээн эсэргүүцэж байсан юм. Энэ талаар Д.Дондогийн ар гэрийнхнээс тодруулахад “Шүүхээс тулгасан ял хэлмэгдүүлэлт болсон. Д.Дондог бусдын явуулгаар хэрэгт холбогдчихсон. Давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэж байна” гэв.
 

Зууны мэдээ
Б.Заяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-10-11 02:14:38
    Д.Дондог уг нь аядуу, зөөлөн хүн тийм болохоор нь номхон морийг ноолход амар гэдэг л болсон байх.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Туяа 2014-10-10 02:27:03
    Зүв зүгээр байхад нь барьж аваад шоронд хийдэг юм гэж ямар юм байсан овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ ямар 30 иад оны хэлмэгдүүлэлт биш дээ солиотой юм ярих юм өөрөө үйлийнхээ лайг эдлэж байгаа нь тэр яае гэхэв
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэрийн гадаа пид пад 2014-10-10 02:10:44
    Дондог өөрөө л Догшин бярууны сүүлнээс атгаж сахилгагүйтээ биз дээ. Ээрч муураад тийрээ биз. Эргэж хараад мөргүүл яана.
    202.179.27.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Туул 2014-10-10 01:39:22
    Юун хэлмэгдүүлэх вэ манай дүү тэр Дондогт мөнгөө алдсан меритон ХХК-д байдаг үнэхээр мөнгийг нь авч хулхидчихаад одоо хүртэл өгөөгүй нь үнэн юм шүү.Зүгээр л ямар ч үндэслэлгүй юм бичих юм даа цаанаасаа Дондог нь зориуд бичүүлдэг юм уу хаашаа юм бэ.кккк
    122.201.27.62
    Мэдэгдсэн Хариулах