Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй

Өнөөдөр уул уурхайн салбарт тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь үл ойлголцол буюу тусгай зөвшөөрөлтэй олгохтой холбоотойгоор төр, иргэд, уул уурхайн компаниудын хооронд саналын зөрүү үүсдэг явдал юм. Ялангуяа 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор уул уурхайн салбарын бодлого, зохицуулалт шинэчлэгдэж байгаа энэ цаг мөчид дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ буюу шийдвэр гаргах үйл явц, тэр дундаа хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн оролцоо ямар түвшинд байх тухай асуудал их яригдаж байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжил, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, түүнд суурилсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харгалздаггүйгээс орон нутаг хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмждэггүй,  иргэдийн эсэргүүцэл гардаг асуудал юм. Иймээс энэ удаагийн шинэчилсэн найруулгаар энэ асуудлыг нэг тийш болгох шаардлага үүсээд байгаа юм.  1997 онд анх манайх Ашигт малтмалын  тухай хуулийг баталсан бол үүнээс хойш 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулсан ч бодит байдалд хэрэгцээгээ хангах тухай  зөрчил үүсгэсэн гэж үздэг. 2015, 2017 онуудад нэмэлт өөрчлөлтийг оруулсаар ирсэн байна. Харин энэ удаагийн өөрчлөлтийг энэ Засгийн газар хийх үүрэг хүлээж цаг үед нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгарч хоёрдугаар сарын эхээр УУХҮЯ- ажлын хэсэг байгуулан санал авч эхлээд байгаа юм.

2016 онд ашигт малтмалын  хайгуулын 2000 орчим тусгай зөвшөөрөл байсан бол өнөөдрийн байдлаар 974 болж 50 хувиар буурсан байна. Хэрэв  олгохгүй байх шийдвэр энэ хэвээр үргэлжилбэл 2024 он гэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл 400 орчим, бүр түүнээс ч бага болно. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо нь хувийн хөрөнгөөр гүйцэтгэх хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын хэмжээнд шууд нөлөөлдөг. Ийм ч учраас геологи хайгуулын салбар   хүнд байдалд байна. 2017 оны арванхоёрдугаар  сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох болсон. Үүний гол шалтгаануудын нэг нь геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийж үр шимийг нь хүртэх зорилгоор бус, зөвхөн дамлан наймаалах зорилгоор авах сонирхолтой хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлах алхам хийсэн гэж хардаг. Гэвч 2018 оноос өнөөг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалтын журмаар 90 тусгай зөвшөөрөл олгосон нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс “ Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тогтмол, ил тод, нээлттэй явуулах талаар анхаарч байна. Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр хэрхэн шударга, ил тод олгох боломжийг судалж, шаардлагатай бол сонгон шалгаруулалтын болон үнэлгээний журмыг дахин авч үзэн тодорхой алхам хийнэ. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, илүү боловсронгуй болгох үүднээс хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна”  гэсэн юм.

Харин хайгуулын  тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог системийг яаралтай сэргээж өгөхийг  салбарынхан шаардаж байгаа аж.  Сонгон шалгаруулалтын журмаар олгох нь цөөн хэдэн мөнгөтэй компанийн  ажил болж хувирчих гээд байгаа учраас яам өргөдлийн тогтолцоог сэргээхээр ажиллаж байгаа гэх ч хуулийн шинэчилсэн найруулгын батлах хугацаа хүлээлт үүсгэжээ. Тус хуульд ямар саналтай байгаа талаар экспертүүдийн байр суурийг сонссон юм.

 

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ЗАСАГЛАЛЫН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕР Д.ЭРДЭНЭЧИМЭГ: САНАЛ АВАХ НЬ ОНОВЧТОЙ ЗОХИЦУУЛАЛТ БОЛЖ ЧАДАХГҮЙ

- Одоо хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай тогтооход орон нутгаас буюу аймгийн Засаг даргаар уламжлан сумын ИТХ, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс ээс санал авч байгаа нь дээрх асуудлыг шийдвэрлэх оновчтой зохицуулалт болж чадахгүй байна.  Ийнхүү орон нутгаас санал авах хүргүүлдэг мэдэгдэл нь цаасан хэлбэртэй тул орон нутаг газрын кадастрын бүртгэл, зурагтайгаа тулган харах, хэдэн өвөлжөө хаваржаа байгааг мэдэх боломж хомс байдаг. Үүнээс шалтгаалан иргэдийн суурьшлийн бүсэд давхардуулан  тусгай зөвшөөрөл олгох,  тусгай, малчдын өвөлжөө хаваржааны газар ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцсан ч нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох зохих ёсоор олгохгүй байгаа асуудал дагуулж байна.

 

ХУУЛЬЧ, СУДЛААЧ Д.ТЭГШБАЯР: ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ТӨР ИРГЭДЭЭСЭЭ АСУУЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

-Одоогоор хүчин төгөлдөр хайгуулын талбайн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн гурван хувьтай тэнцэхээр байна. Засгийн газар, төрийн захиргааны байгууллагаас  хайгуулийн талбайн төлөвлөлтийг ил тод хийх, яагаад сонгож байгаа нь  хөшигний цаана хийгддэг гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тухайн талбайг яагаад эхлээд эсхүл дараа нь зарлаж байгаа нь ойлгомжгүй, бодлого, аргачлал, зохицуулалтгүй, ил тод биш.

Гэтэл эдийн засагт үзүүлэх өндөр ач холбогдлыг улс анхаас нь тооцсон байх ёстой тул, аль орд, нөөцийг ямар дараалалтай, хэдийд ашиглах нь урт хугацааны төлөвлөлттэй уялдан, тогтсон бодлогоор дараалалтай байх нь зүйтэй. Ингэж байж аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид төлөвлөлтөө хийж, сонгон шалгаруулалтад оролцох нөөц, боломжоо урдчилан тооцоолж чадна.

 

МУУҮА-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА А.БИЛГҮҮН: ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН  ЗӨВШӨӨРЛӨӨ ЯАРАЛТАЙ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтай Монголын хувьд экспортыг тэлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, бусад салбараа хөгжүүлэх цорын ганц боломж нь геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах гэж үзэж байна. Эрдэсийн салбар нь Монголын эдийн засгийн гол “зэвсэг” гэж толрхойлсон ч болно.  Өдгөө ашиглалт болоод хайгуулын шатандаа хэрэгжиж байгаа төслүүд нь 2016 оноос өмнө нээсэн ордууд. Өнөөдөр Монголын эрдэс баялгийн потенциалыг дэлхийд таниулж, олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол итгэлийг торгоож байгаа цөөн төслүүд. Тогтвортой хэрэгжиж чадваас ирээдүйд эх орны эдийн засгийг тэтгэх экспортын гол эх үүсвэрүүд юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • О 2021-03-03 15:22:50
    АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬ ГЭЖ
  • zochin 2021-03-03 12:27:08
    Лиценз олголтыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй.Төрийн ажилтан салбар уналтад орж байна,хайгуул,олборлолтын зөвшөөрлийг сэргээе гэдэг худлаа шүү.энэ нь гадны захиалга...
  • Балт 2021-03-03 04:05:30
    ЛИЦЕНЗ ОЛГОЛТЫГ ХЭВИЙН БОЛГОХ ГЭНЭ ҮҮ. ЭНЭ ЖООХОН ГАЗРААС ЧИНЬ ХҮНД ӨГӨХ ЮМ ҮЛСЭН ЮМ УУ, ЭНЭ БАС ЯМАР НОХДУУД ХЭНИЙ ЗАХИАЛГААР ЮУ БИЧЭЭД БАЙНА АА.
  • ХУУЛЬЧ  2021-03-03 03:38:17
    ХЭРЭГҮЙ,,,, МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ШОРОНДОХ ,ОФШОРДОХ ТЭНЭГ БАЙХГҮЙ ,,,,,ЗҮГЭЭР Л НИЙТИЙН ӨМЧӨӨР НЬ ҮЛДЭЭ ,,,ТЭГЭЭД АРД ТҮМЭНИЙ САНАЛААР БОЛОГ,,,,,