ЭМЯ: Нийт 32 тохиолдол нэмэгдэж, нэг хүний халдварын эх уурхайг судлаж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 2021 оны гуравдугаар сарын 3-ний өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээн дэх коронавируст халдварын мэдээг танилцуулъя. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 7 лаборатори, нийслэлд 13 лабораторид нийт  17529 шинжилгээ хийснээс 32 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 3032 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрээгүй. Дотоодын халдварын тоо 2513 болсон. Нийт халдвар авсан хүмүүсийн 78 хувь буюу 2360 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Улаанбаатар хотын нийт халдварын тоо  2187 боллоо. Аймаг, орон нутагт шинээр халдвар нэмж бүртгэгдээгүй. 

Шинээр нэмэгдсэн 32 тохиолдлын хувьд  СХД-4,  СБД-1, БЗД-14, ХУД-13 тус тус бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн тө эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн  2-р төвд нийт 657 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 591, хүндэвтэр 57, хүнд 7,  маш хүнд 2 хүн байна.

 
Шинээр илэрсэн тохиолдлуудын 23 нь хяналтад авсан ойрын хавьтлын хүмүүсээс илэрсэн бол 8 хүн “Нэг-хаалга Нэг шинжилгээ”-ний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илрээд байна.  Нэг хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил хийгдэж байна.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus