Хөхний хавдар гэж буруу оношилсон тохиолдлууд гарсан
Бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Тус шалгалтын талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос тодрууллаа.

-Хэчнээн эмнэлэг шалгал­тад хамрагдсан бэ. Нийт хэдэн зөрчил илэрсэн талаар тодруулаач?

-Шалгалтад Эмнэлгийн тус­ламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтаар 357 Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар 314, Эм, биобэлдмэлийн хяналтаар 150 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсан.

Шалгалтын явцад нийт 10085 зөрчил дутагдлыг илрүүлэн арилгуулах зорилгоор 2076 заалт бүхий улсын ахлах байцаагчийн 220 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчсөн. Улмаар 114 акт тогтоон, 15 байгууллага, аж ахуйн нэгж, 24 иргэн, албан тушаалтанд 24.764.000 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж 96.5 хувийг нь барагдуулж ажилласан.

-Нэлээн олон эмнэлгийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн. Ер нь эмчилгээ оношлогоог алдаатай хийсэн зөрчил хэр олон байв?

-Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгаал­лын шаардлага хангахгүй долоон байгууллага байсан. Тод­руул­бал, УНТЭ-ийн гисто­ло­гийн лаборатори, ЭХЭМҮТ-ийн Хүүх­дийн эмнэлгийн хоол үйлдвэр­лэл, Төв айм­гийн нэгдсэн эм­нэл­гийн уламж­лалтын тасаг, шүүх эмнэлэг, Хөвсгөл айм­гийн Түнэл сумын эмнэлэг, “Жар­га­лан”  хувийн эмнэлгийн мэс заслын хэсэг,  Чингэлтэй дүүр­гийн “Микроб “ХХК-ны лабо­ра­тори гэсэн газрууд байсан.

Ха­рин тусгай зөвшөөрөлгүй, зөв­шөөр­лийн хугацаа дууссан Ховд айм­гийн Ачзаяа, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн”, “Хөвсгөл Гурван гал” өрхийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар хэсэгчлэн болон бүрэн зогсоосон. Эмчилгээ оношлогооны хувьд ХСҮТ-ийн лабораторид хийгдэх боломжтой шинжилгээг эмнэл­гийн ажилт­нууд дур мэдэн тус төвийн байранд байрлах Эмгэг судлалын төвийн гуравдугаар тасгийн эмгэг судлаач эмч нараар хийлгэж буйн улмаас оношлогооны алдаа гарсан байсан.

Энэ алдаа нэг биш удаа гарч хөхний хавдар нэрийн дор хөх тайрах хагалгаа хийгдсэн, хийгдэх гэж байсан тохиолдлыг илрүүлэн таслан зогсоож, эмгэг судлалын эмч нарт 1.200.000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон.

-“Гялс” төв иргэдийн дунд нэлээн нэр хүндтэй олон үйлчлүүлэгчтэй байдаг газар. Гэтэл тухайн төвөөс хугацаа нь дууссан оношлуур бодис, эм эмнэлгийн хэрэгслүүдтэй байсан юм уу?

-“Гялс” төвийн лабораторит хэрэглэгдэж байсан нэр бүхий таван  үйлдвэрлэгчийн 22 нэрийн 7.584.655 төгрөгийн, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон лабораторийн онош­луур, урвалж бодис, эм эм­нэл­гийн хэрэгслүүд байсныг ху­раасан. Энэ нь мэдээж ир­гэ­дийн эрх зөрчигдөж буй хэрэг. Тиймээс чанарын батал­гаагүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлүүлэх эрсд­лийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилласан байна.

Түүнчлэн Налайх Эрүүл мэндийн нэгдлийн рентген оношлогооны кабинетэд хугацаа дууссан хальс хэрэглэж байгаа, Налайх эрүүл мэндийн нэгдэл, Улсын гуравдугаар төв эмнэлгийн рентген онош­логооны кабинетэд зургийн  хорыг дагалдаж ирсэн ба­римтад заасны дагуу устгаж, зайлуулдаггүй зэрэг зөрчилтэй байсан.

-2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” бол­гон зарлаад байгаа. Энэ хү­рээнд олон ажил хийгдэж бай­гаа гэдгийг салбар яамнаас нь мэдэгдэж буй. Тэгвэл шал­гал­таар эмэгтэйчүүдийн эмнэлэг болоод эмчилгээтэй холбоотой ноцтой зөрчил илэрсэн үү?

-Хөвсгөл аймагт өнгөрсөн онд шинээр ашиглалтанд орсон 50 ортой төрөх, эмэгтэйчүүдийн тасагт долоон их эмч ажиллаж байгаа юм. Тус эмнэлэг энэ онд154 үр хөндөлтийг хийсэн. Гэтэл эдгээрийн 95 тохиолдлыг “Циркон” гэх хувийн эмнэлгийн эмчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүйгээр нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт тус ажилбарыг хийж гүйцэтгэсэн байсан.

Хам­гийн хамрамсалтэй нь эдгээрийн 29 тохиолдол нь анхны жирэмс­лэлтийг тасалсан асуудал байлаа. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар үр хөндөлтийн ажилбарыг ху­вийн эмнэлгийн эмчээр гэрээ хэл­цэл­гүйгээр хийлгэж, “Мэс ажил­ба­рын зөвшөөрлийн хуудас”-ыг үйлч­лүүлэгчдэд танилцуулан гарын үсэг зуруулахгүйгээр гүй­цэт­гэж байгаа юм. Түүнчлэн тус аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг өвчний түүх болон хүүх­дийн карт, вакцины орлого, зар­ла­гын өдөр тутмын бүртгэлд вак­ци­ны тун, серийн дугаар, үйлд­вэр­лэсэн улс, дуусах хуга­цааг бүрэн бичиж байгаа хэдий ч вак­ци­ны бүртгэлийг өвчний түүхийн дугаараар бүрт­гэсэн.

Ингэж бүртгэснээс болж зарим нярайд ваклин цаг хугацаандаа хийгдсэн эсэх нь ойлгомжгүй,   бүртгэгдээгүй, журналдаа вак­ци­ны тун, серийн дугаар, үйлд­вэрлэсэн улс, дуусах хугацааг гүйцэд бичиж хөтөлдөггүй, эмх цэгцгүй зэрэг зөрчилтэй байсан.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine