Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш өөдөлсөнгүй.  Дотооддоо зодоонтой, албан ёсны тамга ч  үгүй, дарга ч үгүй болсоор Ерөнхийлөгчийн сонгуультай золгох нь.  Хамгийн сүүлд гэхэд  Дээд шүүхээс АН-ын даргаар С.Эрдэнийг  батламжлахаас татгалзав. Мөн  Ц.Тувааныг нь намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэнгүй. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандахаар болжээ.  Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингээд албан ёсоор АН даргагүй, тамгагүй боллоо.

АН яагаад ийм болов. Хоёр сонгууль дараалж ялагдсаны гор уу.  Лидергүй болсны  гай юу. Дүрэмгүйн зовлон уу, эсвэл дүрэмдэгч олширсных уу. Ийм олон асуулт байгаа ч нэг л хариулт хэлж байна. АН-ын асуудал Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа, эсвэл өмнө л нэг цэгцэндээ  орж магадгүй.  АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн.  Гэвч удалгүй  С.Эрдэнэ “Ц.Туваан хэн нэгний гар хөл болж намаа самарч байна.  Би дарга хэвээрээ” хэмээн гарч ирэв.  Улмаар тамга тэмдгийн маргаан үүссэн.  Сүүлдээ  С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр талд хурал, цуглаан зохион байгуулж,  бие биенээ намаасаа хөөж үзүүлэв.

Ц.Тувааны хувьд “Би намын даргын үүрэг гүйцэтгэгч хэвээрээ байгаа” хэмээн мэдэгдсэн. Улмаар АН-ын X их хурлыг зохион байгуулж, дүрмийн шинэчлэлийг баталлаа.  Гэвч тэдний явуулсан намын дүрмийн шинэчлэлийг Дээд шүүх одоог хүртэл хүлээж аваагүй байгаа юм. Дүрэмд оруулсан гол өөрчлөлт нь АН-ын даргыг бүх гишүүдийн саналаар сонгох, мөн санхүүгийн ил тод байдлыг тодорхой болгосон хэмээн Ц.Тувааны талаас мэдэгдсэн байдаг.  Түүнчлэн Ц.Тувааны хийсэн дараагийн нүүдэл нь  АН-ын Үндсэн дүрмийн хорооны хурлаар гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцсон.  Улмаар С.Эрдэнийг намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасахаар болсон. Энэ нь АН-ын эрх мэдлийн зодоонд давс нэмсэн үйл явдал болсон. 

Хуучин дарга С.Эрдэнэ ч мөчөөгөө өгсөнгүй.  Ц.Тувааны зохион байгуулсан АН-ын Х Их хурал дүрмийн бус. Би намын дарга хэвээрээ байгаа. Ц.Туваан гэдэг хүнд түр эрх шилжүүлсэн. Түүнээс биш намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй” гэж хэвлэлээр мэдэгдэв.

Улмаар С.Эрдэнэ нар АН-ын ҮБХ ээлжит бусаар хуралдуулж,  намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж,  бууруулахаар шийдвэрлэжээ. Мөн Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байдаг.  Мөн тамга тэмдгийн маргаан үргэлжилсэн ч  Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс АН-ын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн билээ.

Одоо ч С.Эрдэнэ, Ц.Туваан нарын талынхан учраа олоогүй, хоёр талд хуралдсаар.   Саяхан мөн хоёр талд намын гишүүддээ шагнал гардуулж харагдана лээ.  Мөн  сүүлийн үед  АН даргаа ирэх дөрөвдүгээр сард тодруулна хэмээн яригдаж эхэлсэн. Гэвч энэ нь С.Эрдэнэ даргын талаас явуулж буй үйл ажиллагаа.  Ц.Тувааны талаас хүлээн зөвшөөрөхгүй бол дахиад л албан ёсны даргаа сонгож чадахгүйд хүрэх юм билээ. Тамга ч үгүй, дарга ч үгүй АН хэзээ гэрээ төвхнүүлэх юм бол доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-03-15 11:01:48
    Ээ нүдний булайнууд
  • Бат 2021-03-03 06:56:14
    АН дотооддоо олон намаас бүрдсэн үхрийн бөөр шиг нам нөгөө талаар Соц үед нам бус нэг иймэрхүү золбин хүмүүсээр бүрдсэн нь гол зөрчил
  • ХУУЛЬЧ  2021-03-03 03:32:03
    ЭНЭ АН-д ТӨР ЗАСГААС 1993,1994 ОНД ҮНЭГҮЙ ХОТЫН ТӨВД БАЙР ӨГӨХӨӨР ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛД БАГТАДГҮЙГ НЬ НУРААЖ ,ҮГҮЙ ХИЙДЭГ НАМЫГ ЯМАР НАМ ГЭХЭВ ДЭЭ ,,
    • ХУУЛЬЧ  2021-03-03 03:34:00
      УГ НЬ ГЭРЭЭ ЗАСЧААД ТӨР,ЗАСАГТ ОРЖ УЛС ТӨР ШУДАРГА ЁС ЭНЭЭ ТЭР ГЭВЭЛ ЗҮГЭЭРСЭН ДЭЭ ,,,,,ИЧИЖ АМЬДАР ,,,
  • Баяраа 2021-03-03 02:00:31
    Байр ч үгүй, лидер ч үгүй, эв нэгдэл ч үгүй, бодлого хөтөлбөр ч үгүй, алийгаа алдсан АН гэж.
  • Иргэн 2021-03-03 01:01:19
    Элбэгдоржийг намаасаа хөөж арга хэмжээ авсан бол ард түмний дунд арай нэр хүндтэй бх бснюм. Одоо хүмүүс элбэгдорж=ан гээд ан-ыг үзэхгүй бгаа