Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 2021 оны гуравдугар сарын 2-ны өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээн дэх коронавируст халдварын мэдээг танилцуулъя. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 7 лаборатори, нийслэлд 13 лабораторид нийт 13108 шинжилгээ хийснээс 48 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрээгүй. Дотоодын халдварын тоо 2481 болсон.
Улаанбаатар хотын нийт халдварын тоо 2155 боллоо. Аймаг, орон нутагт шинээр халдвар нэмж бүртгэгдээгүй. Шинээр нэмэгдсэн 48 тохиолдлын хувьд СХД-9, БГД-7, СБД-5, БЗД-16, ХУД-11 тус тус бүртгэгдсэн байна. Эмчилгээний хувьд нийт батлагдсан тохиолдлын 77.6 хувь буюу 2330 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 31 хүн эмчлэгдэж гарсан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн тө эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р төвд нийт 655 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 574, хүндэвтэр 71, хүнд 9, маш хүнд 1 хүн байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 43 нь хяналтад авсан ойрын хавьтлын хүмүүсээс илэрсэн бол 2 хүн “Нэг-хаалга Нэг шинжилгээ”-ний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илрээд байна. Гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил хийгдэж байна.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Эхний ээлжийн вакцинд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 22 нэгжээр 9531 хүнийг хамруулаад байна. Вакцины зааварт байсан урвал шинж тэмдгүүд вакцинд хамрагдсан хүмүүст илэрсэн. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 50-60 хувьд нь вакцин хийлгэсний дараах шинж тэмдэг илрэхээр байгаа. Манай улсын хувьд 40 орчим хувьд илэрч байна. Эдгээрт халуурах, толгой өвдөх, биеийн жихүүдэс хүрэх, вакцин хийлгэсэн орчимд зовиру илэрч байгаа.
С.Тайшир
Оллоо.мн