
Увс аймгийн Онцгой комисс хуралдаж гуравдугаар сарын 3-ний өдрийн 2300 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүн говь сумын цэрэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод очсон иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр ковид-19 илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтал хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байсантай холбогдуулан УБ хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
.jpg)
С.Тайшир
Оллоо.мн