Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа : 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийт 11905 шинжилгээ хийгдсэнээс 45 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2952 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Дотоодын нийт халдварын тохиолдол 2433 болсон. Нийт халдвар авсан хүмүүсийн 2299 нь эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж гарсан.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн 2-р төвд нийт 638 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал хөнгөн 558, хүндэвтэр 70, хүнд 9, маш хүнд 1 хүн байна.
Улаанбаатар хотод 45 тохиолдол нэмэгдэж, нийт 2107 боллоо. Аймаг, орон нутагт халдвар нэмэгдээгүй байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлуудыг дүүргээр хэлбэл СХД-6, СБД-2, БГД-9, БЗД-18, ХУД-10 тус тус бүртгэгдсэн байна. Шинэ халдварын 29 нь хяналтад авсан ойрын хавьтлын хүмүүсээс илэрсэн бол 13 нь "Нэг-хаалга Нэг-шинжилгээ"-нээс илэрсэн тохиолдлуудын хавьтлуудаас илэрсэн байна. Гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгааны ажил хийгдэж байна.
С.Тайшир
Оллоо.мн