''Хуралдай'' клуб гурав дахь уулзалтаа хийв

Үе үеийн Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб  /2021.02.26/ ээлжит уулзалтаа хийв. Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд нар оролцов. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, тэр дундаа Шүүхийн багц хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг онцлон танилцуулав. Мөн Парламентын цахим шилжилтийн талаар товч мэдээлэл өглөө. Түүнчлэн Парламентын 30 жилийн ойд зориулсан, үе үеийн УИХ-ын дарга нар оролцсон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах арга хэмжээ цар тахлын улмаас хойшилсон тул цахимаар зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.
Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа “Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах Lawmaker, Lawforum  цахим системийн талаар танилцууллаа.

Энэ систем нь хууль санаачлагч, төсөл боловсруулагчид зориулсан lawmaker.parliament.mn, иргэд хуулийн төсөлд саналаа өгөхөд зориулсан lawforum.parliament.mn гэсэн үндсэн 2 хэсэгтэй юм. Монгол Улсад УИХ-ын 76 гишүүн болон Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхтэй билээ. Нэгдсэн программ ашигласнаар хуулийн хийдэл, зөрчил, давхардал арилах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах, хэлэлцэх, батлах сонгодог зарчим хэрэгжих ач холбогдолтойг УИХ-ын дарга нар онцолж байлаа.

“Хуралдай” клубийн гишүүд уг системийн хөгжүүлэлттэй холбоотой асуулт асууж, хариулт авсан. Дэлхий нийтийн жишгийн дагуу хууль тогтоох байгууллага цахим шилжилт хийхэд манлайлан ажиллаж байгааг тэд сайшааж, уг ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэмтэн 2021-02-28 08:27:31
    Монголыг сүйрүүлсэн энэ хүмүүсийн заавраар явж тун болохгүй шүү
  • Zochin 2021-02-27 05:30:21
    Shuudaind xiisen uxriin ever shig xaritsaatai xumuusiig tsugluulj yu shiidex be de.