Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийлээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон “Ажлын хэсэг” хилийн боомтуудад энэ сарын 19-23-ны өдрүүдэд  ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Ажлын хэсгийн бүрэлдээхүүн  “Буянт-Ухаа боомт”, “Шинэ нисэх буудал”, Дорноговь аймгийн “Замын-Үүд боомт” болон Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг”, “Сүхбаатар” хилийн төмөр замын боомтуудад  эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Хилийн боомтуудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдсэн эрсдэлийн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна.
 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.