БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам БНСВУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад уламжилж, Монгол Улсад ажиллах хугацаандаа хэрэгжүүлэх таван зорилтыг тодорхойлж, удирдагчиддаа танилцуулсан гэдгээ хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад хандан, “Олон жилийн туршлагатай дипломатч хүн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн тул хоёр орны найрамдалт харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн таны танилцуулсан таван зорилт биелэх өргөн боломжтой. Ялангуяа бизнес, худалдааны чиглэлд дэвшүүлж буй зорилтуудыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үүд хаалга үргэлж нээлттэй” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Элчин сайдын таван зорилт дээр нэг зорилт нэмэх хүсэлтэй байна. Элчин сайд Таныг хэлний авьяастай, хятад, япон хэлтэй хүн гэж сонссон. Монгол Улсад ажиллах хугацаандаа Та монгол хэлийг заавал сураарай” гэж захилаа.

Уулзалтын үеэр Монгол Улс-БНСВУ-ын харилцааг улс төр, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт бэхжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.