Хал цэргүүд шинэ цэргүүдээ дэглэж буй бичлэг цахим орчинд тавигдлаа
Сүүлийн үед цэргийн алба хаагч нартай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон. Тухайлбал, Дорноговь аймгийн хилийн цэргийн 0129-р ангид хүн нас барсан гэх мэдээлэл энэ сарын 7-ний өдөр бүртгэгдсэн бол Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214-р ангид хөгжмийн дарга удирдаачаар ажилладаг албан хаагч амиа хорлосон гэсэн мэдээлэл мөн бүртгэгдсэн байна. Тэгвэл өнөө өглөө цахим сүлжээнд хал цэргүүд шинэ цэргүүдээ дарамтлан, дэглэж буй бичлэг тархаад байна.

Жилийн жилд л цэргийн ангид шинэ цэргүүд дарамтлуулж, дэглүүлэн түүнээсээ болж амиа хорлох болон амь насаа алдсан хэрэг гардаг ч Батлан хамгаалах яамны зүгээс цэрэгт дэг байхаа больсон гэсэн хариулт өгдөг.  Тэгвэл өнөө өглөө цахим орчинд тархсан бичлэг Хүндэт харуулын 032-р ангийн цэргүүдтэй холбоотой гэх мэдээлэл байна. Энэ дагуу тодруулахад "Удахгүй энэ талаар мэдээлэл өгнө" гэсэн юм. 

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-02-26 08:29:03
    032 !!!!!!!!!!! Энэ ангийн ахлагч, оффицеруудад хэлэх ч үг олддоггүй юм даа.
  • Бат 2021-02-26 06:10:41
    Шинэ цэрэг дэглүүлэх гэдэг асуудал олон жилээс улбаатай тасардаггүй шинэ байхдаа дэглүүлж хуучирхаараа өс мэт дэглэдэг чухамдаа бол энгэж байж цэрэг болдог
  • зочин 2021-02-26 05:24:15
    Тэр ангийн дарга, офицерууд нь юү хийж байдгийн. Үүрэглээд сууж байдаг хэрэг үү?