
МИАТ ТӨХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ7301/ОМ7302 дугаар аяллын тусгай үүргийн нислэгийн цагийн хуваарьт Буянт-Ухаа ОУНБ орчмын цаг агаараас шалтгаалан өөрчлөлт орж 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөж байна.
АНХААРУУЛГА
БНСУ-ын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарна уу!!! Иймд хүчинтэй хугацааг заавал нягтлаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авна уу.
Оллоо.мн