Ерөнхий сайд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулна

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.

Төлөвлөгөөг :

-       Идэвхтэй, эрүүл үндэстэн

-       Ялагч үндэстэн

-       Спортын эко систем бүрдүүлэх

-       Спорт-Хөдөлгөгч хүч

-       Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн дээрх уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулах боллоо.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-03-22 05:51:27
    лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр боловсролгүй хүн юугаа зөвлөх юм бол. Оюун-эрдэнэ сайд амлахаас өөр юм хийхгүй хүн юм. зайгаа тавьж өгдөө
  • zochin 2021-02-26 21:09:03
    erdemtedgui salbar bolchihson yumuu tamirchin yaj zuvluh hiihevdee huurhii
  • Irgen 2021-02-26 06:45:36
    Bolioo sejgiin buhchuudiig turees holduul
  • Zochin 2021-02-26 02:24:39
    Ene yugaa zuvluhuv dee!