''Богдхан'' төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав.

Уулзалтын эхэнд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон хүн тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн стратегийн ач холбогдол бүхий "Богдхан" төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ.

"Богдхан" төмөр замын төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойрох юм. Уг төслийн ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон байна.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт ажилчид болон тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2021-02-25 09:53:13
    Вакцины тухайд мундаг шийдвэр байна шүү. . . бахархаж байна. Богдхаан төмөр замаасаа илүү нэн тэргүүнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаа барьсан бол ч...