ЭМЯ: Нийт 46 тохиолдол илэрсний нэг нь ''Нэг хаалга-Нэг шинжилгээ''-нээс шинээр нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Орхон аймаг, ЧД, СБД, СХД, БГД, ХУД-ийн салбар лабораториудад нийт 16777  хүнд шинжилгээ хийхэд 46 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 1 хүн нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн бөгөөд 21 нь өмнөх тохиолдлуудын хавьтлаас илрээд байна.. 24 нь ажиглан тусгаарлах байр болон гэрээр тусгаарлагдсан өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн.  

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 1960боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 2286 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 2801 болж, 2097 /74.8%/ хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Яармагийн  эмнэлэгт нийт  689 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 63,  хөнгөн 619 хүн эмчлэгдэж байна.

Сүүлд нэмэгдсэн 46 тохиолдлууд СХД-т 3, БГД-т 7, ХУД-т 14, СБД-т 2, ЧД-т 4, БЗД-т 16 тус тус нэмэгдсэн байна. Ойрын хавьтлын 735 хүн байна. Өчигдөр  251 хүнийг хяналтаас гаргаж, 233 хүн нэмэгдэж хяналтад орсон байна. Хоёрдогч хавьтлын 1221 хүн байна. 

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus