Уул уурхай, барилгын компаниудаас амны маск авдаг Гаалийн дарга
Улс оронд Коронавирусийн цар тахал дэгдсэн энэ цаг үед зорилтод бүлэгт нийцсэн халамжийн бодлого хэрэгжүүлэхээс өөрөөр төрийн байгууллагуудыг тансаг хэрэглээгээ хумьж, үргүй зардлаа багасгахыг Засгийн газрын тэргүүн үүрэг болгосон.

Шударга ёсыг тогтоож, хүн ардынхаа амьдралд болон улсын эдийн засагт ээлтэй бодлого явуулах Засгийн тэргүүний энэ үүргийг харьяа агентлаг, хэлтсийнхэн нь харин үл тоодог бололтой.

“ Зуд болоход нохой зоолно, зовлон учрахад лам баяжина” гэгчээр коронавирусээр далимдуулан Халдвар хамгааллын хэрэгсэл авах нэрийдлээр төрийн байгууллагуудын дарга нар хувьдаа хөөрхөн бизнес болгосон нь  шат дараатайгаар илэрч байгаа билээ.

Б.Асралт нь Гаалийн Ерөнхий газрын даргаар Засгийн газраас ч илүү ТОГТВОРТОЙ ажиллаж байгаа билээ.
Ковидтой холбоотойгоор Монгол улсын бүх хилийн боомтууд хааж зорчигчийн хөдөлгөөн бараг бүрэн зогсож нийт ажилчдын 25-30 хувийг ээлжээр ажиллах чиглэлийг Засгаас өгсөн. Гэтэл 2020 онд Гаалийн ерөнхий газар нийт 1,1 тэрбум төгрөгийн маск болон бусад халдвар хамгааллын хэрэгсэл худалдаж авснаар бусад төрийн байгууллагуудаа тэргүүлж байна.

Үүнээс зөвхөн 12-р сард нэр бүхий барилгын  материалын худалдаа, барилга угсралт, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрүүл мэндийн салбартай огт хамааралгүй 12 аж ахуйн нэгжээс нийт 450 сая төгрөгийн халдвар хамгааллын хэрэгсэл худалдаж авчээ.

Бусад төрийн байгууллагууд шилэн дансандаа худалдаж авсан дэлгэрэнгүй гэрээгээ хавсаргаж байхад Гаалийн ерөнхий газар зөвхөн шилжүүлгийн баримтаа хавсаргаж байгаа нь шилэн дансны хөтлөлт ХАНГАЛТГҮЙ гэж үзэхээр байна. Мэдээллээ ил тод тавихгүй байгаа нь ямар үйлдлээ нуун далдалж хаацайлж байгааг мэдэх боломжгүй юм.


 
Б.Сувд
www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2021-04-16 05:56:52
    СҮ БАТБОЛДЫН ЭХНЭРИЙН ДҮҮ ГЭХ ЭНЭ БАЛАЙ ЮМАА МАН ЗАЙЛУУЛААЧЭЭ? 1,1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР МАСК АВНА ГЭЖ ХААНА Ч ДЭЛХИЙД Ч БАЙХГҮЙ ТЭНЭГ ЮМ ЯРИХАА БОЛИОЧЭЭ?ОГЦРУУЛ?
  • Zochin 2021-02-25 05:35:59
    Сү Батболдын сүлжээг таслаачээ. Хэдэн мөнгөтэй хүмүүсийн дарга нар яана даа
  • зочин 2021-02-25 02:12:12
    Олон жил гаальд ажилласан хүмүүсийн амьдралаар тоглосон цүнх баригчдаа, луйварчин хүргэн ахынхаа буянаар их л тэсэж байна нүгэл нь нүдээрээ гарна даа
  • Гаалийнхан 2021-02-24 15:50:08
    Арай гайгүй ичих булчирхайн хавдарын эхний үед яваа нөхдүүд нь спиртээс бусдыг нь бол аргалах шүү л гэдэг юм байна лээ ш дээ
  • Энэ балай 2021-02-24 13:01:14
    Энэ балай Шуналтай новшыг Халаасай. Ямарч Чадваргүй гар шү дэ
  •  2021-02-24 11:18:15
    ийм малуудыг устгах хэрэгтэй.
  • Зочин 2021-02-24 10:38:09
    Энэ бүдүүлэг тэнэг залууд ичих булчирхай гэж байна уу Хүргэн ах нь хэлдэггүй юм байх даа . Гаальд ахлах болохын тулд 30 саяыг Асралт авна
  • xh 2021-02-24 09:34:42
    nogoo oyunerdene ene nohriin haaguur n garaad bna aa.
  • ? 2021-02-24 08:50:52
    Иймэрхүү мантуунууд монголын төрийн цусыг хачиг бөөс мэт сорж байнаа?!!!
  • иргэн 2021-02-24 07:24:24
    Гааль угаасаа л дээр дооргүй авилгаас салж чадахгүй сонин шуналтанууд үүрлэсэн газар. Монголын томоохон дарга нарын садан хамаатанууд, найз нөхөд нь гаальд бий....
  • Иргэн 2021-02-24 07:01:41
    Зөв зөв илрүүлээд шалгаагаад л байгаарай сэтгүүлчидээ. ямар ч байсан булханууд нь илэрсээр багасах л байх. балиар юм бэ. идэж ханахгүй нь шүү
  • зочин 2021-02-24 06:48:34
    энэ нөхөр өөрийн хамаарал бүхий этгээдээс авсан биз санхүүгийн албаны дарга нь төрийн аудитын дарга нарыг сайн таньдаг хуйвалддаг болохоор тэгж дураар аашлан тө...
  • Бат 2021-02-24 06:10:08
    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна