Л.Мөнхтүшиг: Гуравдугаар сард нийт 12 удаагийн нислэг хийнэ
Өнөөдрийн  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний нэгдсэн мэдээллийн үеэр гадаад улсаас иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: МУЗГ, УОК-ын ээлжит хурлаар гадаад улсаас иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх саналыг ГХЯ-д тавьсан.  Энэ хүрээнд УОК-оос дараах 4 шийдвэр гарсан.

-Гадаад улсаас ирж байгаа иргэдийг тусгаарлах хоногийг бууруулах,
усгай үүргийн нислэгийн хуваарийг урьдчилан 2,3 сараар батлах,
ргэдийн зочид буудалд тусгаарлагдах сонголтыг нэмэх,
-МИАТ компанийн тасалбарын үнийг  зохимжтой боломжит хэмжээнд хүртэл бууруулах

Тусгаарлах хоногтой холбоотой шийдвэрийг гаргахдаа УОК-ын шуурхай штаб ХӨСҮТ болон ЭМЯ-тай зөвлөлдөөд гадаадаас ирсэн бүх иргэдийг 10 хоног тусгаарлаад нийт 14 хоног тусгаарлан ажиглах шаардлагыг харгалзан үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлах шийдвэрийг гаргасан. Гадаадаас ирэх иргэд ПГУ-ын шинжилгээнд хамрагдах шаардлага хэвээр байгаа. Ирсний дараа зочид буудалд тусгаарлагдахдаа 2 болон 8 дахь хоногтоо ПГУ шинжилгээ өгөөд сөрөг гарсан тохиолдолд гэрт нь гаргана. 

Тусгаарлах хоногийг бууруулахтай холбоотойгоор нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломж гарч байгаа. Тийм учраас хоёрдугаар сард нэмэлт нислэгүүд төлөвлөсөн. Гуравдугаар сарын нислэгийн хуваарий УОК, ЗГ-т танилцуулаад шийдвэрлүүлээд байгаа. Дөрөвдүгээр сарын нислэгийг гуравдугаар сарын эхээр танилцуулна.

Хоёрдугаар сард анх 4 удаагийн нислэг хийхээрр төлөвлөсөн байсан нэмээд маргааш буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр нислэг хийнэ. Мөн хоёрдугаар сарын 27-ний өдөр  Монгол Улсын Хөлбөмбөгийн болон жудогийн шигшээ багийн тамирчдыг гадаад улсад тэмуээнд оролцох болон бэлтгэл сургуулилт хийх боломжийг хангах үүднээс Хүннү Эйр компанийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгийн буцах үед Казахстан улсын Алматы хотоос 85 иргэнийн татаж авна. 

Хоёрдугаар сарын 24-ний өдөр БНТУ-ын Истанбул хот руу нислэг үйлдэнэ. Харин 26-ны өдөр БНСУ руу нислэг хийнэ. Ингээд нийт 7 нислэг үйлдэхээр болсон. 

Гуравдугаар сарын  хувьд нийтдээ 12 нислэг байна. БНСУ-ын Сөүл хот руу 6 удаа, үүнээс 2 удаагийнх нь зөвхөн транзит зорчигч авах нислэг байгаа.  Токио хот руу 3 удаагийн нислэг хийнэ.  Япон улсад зарласан онц байдал гуравдугаар сарын 7-ний өдрөөр цуцлагдаж байгаа учир гадаад улсын зохих ангиллын визтэй иргэдийг хилээр нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа. Ингээд Япон улсын ЭСЯ-наас ажил хөдөлмөр эрхлэх болон оюутны виз авсан иргэдийг Япон руу хүргэх боломжтой болж байгаа юм.  Казахстан улсад 300 орчим иргэд байгаа учир гуравдугаар сарын 5-ны өдөр нислэг хийнэ. 





С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.