Митч Макконнелл: Трампад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв

АНУ-ын Сенатын танхимын Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл ерөнхийлөгч асан Дональд Трампыг “хахир хатуу, гунигтай, инээмсэглэдэгүй улс төрч” хэмээн Сенатын танхим Трампыг цагаатгах санал хураах үеэр  мэдэгдэв. Түүний хариуд Трамп “Митч ч гэсэн хатуу, уйтгартай, инээмсэглэдэггүй улс төрч. Хэрэв Бүгд найрамдах намын сенатчид түүнтэй хамт үлдвэл дараагийн сонгуульд ялахгүй. Учир нь тэр эх орондоо хэрэгтэй зүйл хийхгүй. Зайлшгүй шаардлагатай, тохиромжтой үед нь би Америк нэгдүгээрт гэсэн улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хүчирхэг Америкийг дахин бүтээх зорилготой өрсөлдөгчөө дэмжих болно.

Бид гайхалтай, хүчтэй, алсын хараатай, өрөвч сэтгэлтэй удирдагчийг хүсч байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн Трамп Бүгд найрамдахчууд олонхийн суудал авч чадаагүйд Макконнеллыг буруутгасан юм.

Трампыг ерөнхийлөгчөөр ажиллах дөрвөн жилийн хугацаанд Макконнелл тэр хоёр дотно харилцаатай байсан ч сүүлийн саруудаас хагаралдаж эхэлсэн юм.  Капитолын ордон руу дайрсан нэгдүгээр сарын 6-ны халдлагад Трампыг буруутай хэмээн үзэж Төлөөлөгчдийн танхим түүнд хариуцлага тооцох асуудлаар санал хураасан. Энэ үеэр Макконнелл “Трампад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв. Түүний ор үндэсгүй гүтгэлгээс болж дэмжигчид нь үймээн дэгдээсэн” гэж мэдэгдсэн. Гэвч 57:43 гэсэн харьцаагаар Трампыг цагаатгасан юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.