ЭМЯ: Нийт 33 тохиолдол нэмэгдсэний 9 нь ''Нэг хаалга-Нэг шинжилгээ''-нээс илэрлээ
Өнөөдрийн  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг, ЧД, СБД, СХД, БГД, ХУД-ийн салбар лабораториудад нийт 37530  хүнд шинжилгээ хийхэд 33 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. 9 хүн нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн бол 24 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын эхний болон давтан шинжилгээнээс илэрсэн байна. Халдварын батлагдсан тохиолдлыг тусгаараад, тусгаарласны дараа ариутгал, халдваргүйтлийг хийгээд  хавьтал болсон хүмүүсээс нь вируслогийн шинжилгээ авч гэрт нь тусгаарлаж байгаа. Мөн ойрын хавьтлыг  ажиглан тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана, энэ хугацаанд 2 удаа шинжилгээ аваад гэрт нь үргэлжлүүлэн 7 хоног, нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлаж байгаа. Өнөөдөр нэмэгдсэн халдварын тухайд  БГД-ийн 3, 12, 25-р хороо, БЗД-ийн 26-р хороо, СБД-ийн 18-р хороо, СХД-ийн  7, 39-р хороо, ХУД-ийн 2, 4-р хороо, ЧД-ийн 2, 6, 12-р хороонд тус тус бүргэгдсэн байна.

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 1578 боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 1904 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 2416 болж, 1760 /72.8%/ хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Яармагийн  эмнэлэгт нийт  643 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 77, хөнгөн 561 хүн эмчлэгдэж байна.
 
Нэг хүнээс шинжилгээ авах зардал дунджаар 80 мянган төгрөг болж байгаа. Лабораторийн нөхцөл, хүчин чадал, тоног төхөөрөмжөөс шалтгаалаад харилцан адилгүй байгаа. 

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus