Жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлье
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хегжүүлнэ гэж хичнээн жил ярив даа. Баахан жижиг зээл олгодог. Түүний нэлээд хувь нь эргэж төлөгддөггүй. Хэдэн жилийн өмнө Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын дарга олон зуун сая төгрөгийн өрийг цагаатгаснаа ажлын амжилтандаа оруулчихсан байсансан. Сонины шарласан архив ухвал байж л байгаа.

Төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр гол төлөв хүнсний үйлдвэр, гутлын цөх, ноос ноолуурын үйлдвэрт зээл өгдөг. Гэвч яагаад амжилт олохгүй байна вэ. Учир нь жижиг дунд үйлдвэрлэлийг төр биш ард иргэд дэмнэж босгодогт байгаа юм.

Бүгдээрээ дотоодынхоо гутлын цехээс ботинк аваад өмсчихөд л нэг том “брэнд” гараад ирнэ. Гэртээ дотоодын үйлдвэрийнхээ ариун цэврийн цаасыг аваад тавиад байхад аяндаа цаад үйлдвэр нь хүчээ авчихна даа.

Харин бид гадаадын барааны чамин лого-нд татагдаж үндэсний үйлдвэрлэлийнхээ юмыг хэрэглэхгүй, дотооддоо хийсэн бол чанаргүй гэсэн бодолтой болоод хэвшчихсэн байна. Тийм болохоор хэнд ч сэргэх боломж өгөхгүй дампууруулж, чанаргүй зээл болгож орхидог.

Гэтэл солонгос жуулчдыг “царцаа жуулчин" гэж нэрлэдэг. Учир нь аль ч оронд очсон солонгос зочид буудал, хоолны газраар үйлчлүүлж үндэснийхээ юмыг худалдаж аваад явчихдаг онцлогтой.

Очсон орныхоо хамаг сайхан байгаль, орчин нөхцлийг нь үзсэн боловч мөнгө үлдээдэгтүй. Үр дүнд нь Солонгос орон маш олон үйлдвэрлэгчтэй болсон. Тэр нь үндэснийх нь бахархал гэдэг нь орой бүр зурагтаар гардаг сериалуудаас харахад л тодорхой байдаг. Ийм л байна.
Нийслэл таймс
Ж.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaya 2014-10-09 09:03:52
    Tor zasag zeel ogch demjij baigaa unun, gehdee Biiznessin uhaand surgaj,. orchin uyeiin tekhnikh tekhnology nevtruulekhed oligtoi demjikhgui baina. Onoogiin togtoltsoond jijig dund uildverlegchdiin dotoodin gol orsoldogch ni tor ooroo Ondor chanartai, haritsangui khyamad baraa bidend heregtei.
    83.208.43.248
    Мэдэгдсэн Хариулах