''Өргөө'' амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө

Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд амаржих газрын даргад хариуцлага тооцоод, дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ.

Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газар иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана. Мөн эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны шилдэг туршлагыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-02-16 08:35:14
    olon hunii amind hurch baij hovhorloo doo. ih uvaigui hun yum.
  • иргэн 2021-02-16 05:38:33
    Зөв. ЗХШүүхээр түрий барьсан, даргаас өөр юм хийж чадахаа байсан улайрсан дээрэмчид хаа сайгүй арай л давраад байгаа юм.
  • Zochin 2021-02-16 05:05:07
    Энэ авгайгаар хичнээн хүний амиар тоглуулах гэсэн юм бэ? Ямар шүүгч нь ийм балиар амьтаныг дахин дахин томилоод байдаг байнаа
  • Зочин 2021-02-16 03:41:51
    Аль эрт солихгүй юугаа хийж байсан улс вэ? Чимээгүй байж байгаад үлдээх санаатай байж дээ новшнууд чинь
  • Өөрчлөөд үз  2021-02-16 03:35:31
    Нийслэлийн эмнэлгүүдийн дарга нарыг бүгдийг нь солих хэрэгтэй