Эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинд хамруулна

2021 оны 02 дугаар сарын 11-13-нд  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 116, 258 хүнээс шинжилгээ авч 109,068 сорьцыг шинжлэхэд  11 тохиолдол батлагдлаа. Эхний гурван өдөр зургаан хүнээс илэрсэн бөгөөд бусад тав нь гэр бүлийн ойрын хавьтал юм.

Батлагдсан зургаан тохиолдлын байршил:

-       БГД-ийн гуравдугаар хороо 1

-       БГД-ийн 25 дугаар хороо 1

-       БЗД-ийн 26 дугаар хороо 1

-       СХД-ийн 39 дүгээр хороо 1

-       ХУД-ийн хоёрдугаар хороо 1

-       ЧД-ийн хоёрдугаар хороо 1

Нийслэлийн 411 мянган өрхийн 171 мянгаас нь шинжилгээ авсан нь 40 хувьтай байна гэсэн үг юм. Үлдсэн ес хоногт 240 мянган өрхөөс графикийн дагуу авч дуусгана. Явуулын 191 баг, шинжилгээний суурин 87 цэг, 1,934 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн болон бусад байгууллагын 794 алба хаагч, эргүүл хамгаалалтад 9,389 хүн ажиллаж байна. Улсын хэмжээнд 11,8 тэрбум төгрөгийн эмийн, PCR шинжилгээний ялгах болон шинжлэх 140,763 багц, 16 нэр төрлийн 32 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй.

Товч мэдээ

-       Эхний ээлжийн вакциныг хадгалах, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бэлэн болоод байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинд хамруулна.

-       Өнөөдрийн байдлаар 1,682 хүн эдгэрсэн.  Хэвтэн эмчлүүлж байгаа 621 хүнээс биеийн байдал хөнгөн 536, хүндэвтэр 80, маш хүнд нэг хүн байна

-       2021 оны 02 дугаар сарын 13-ны байдлаар нэг сая 900 орчим мянган хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна.

-       2021 оны 02 дугаар сарын 06-ны байдлаар 9,143 иргэн, үүний  2,773 нь яаралтай нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28,862 иргэнийг татаж авсан байна.

-       Нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна. Ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1,012 өрөөний бэлэн нөөцтэй, цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэж авчээ.   

С.Цог
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus