Зах, худалдааны төвүүд ажиллаж эхлэх өдөр

Засгийн газрын тогтоолын дагуу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хөл хорионы үед иргэд хүнсний нөөц, хангамжаар дутагдах ёсгүй.

Ийм учраас 16-ны өдрөөс эхлэн зарим хүнсний үйлдвэр, бөөний төвүүд ажиллаж, тэндээс хүнс түгээлтийг жижиглэнгийн дэлгүүрүүд рүү хийгдэх боломж бүрдэнэ.

Тиймээс дор дурьдагдсан хүнсний худалдааны төвүүдэд ажиллах үйлдвэрийн ажилтан, түгээгч, худалдагч, жолооч нарыг өнөөдрөөс эхлэн ПСР-ын шинжилгээнд хамрагдана уу.

Иргэдийн хувьд хөл хорионы өдөр дуустал өдгөө мөрдөгдөж буй журмын дагуу гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нь хэвээр бөгөөд 2-р сарын 16-ны өдрөөс хүнсний бөөний төвүүд ажиллаж эхэлснээр иргэн танай гэрийн ойролцоох дэлгүүрт хүнсний өргөн хэрэглээний барааг хүргэж, нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлж байгаа хэрэг юм.

 

 









С.Цог
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus