Нийслэлийн Засаг дарга иргэдийн санал хүсэлт гомдлыг сонсон, шийдвэрлэж байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утсан дээр 24 цагийн турш ажиллаж буй  CallCenter-т  иргэдээс ирж буй санал хүсэлт,  гомдлуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцаж, гомдлыг барагдуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл  өглөө.  

Өчигдрөөс хойш 1800-1200 дугаарын утсанд ирсэн нийт дуудлагын 10  орчим хувь  нь  эрүүл мэндийн тусламж  үйлчилгээтэй холбоотой байсан  бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой дуудлага 70 хувийг  нь  эзэлжээ.  

Тиймээс Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Аль дүүргийн аль  байршлын айл өрхүүд хэзээ шинжилгээ өгөх вэ гэдэг мэдээллээ маш ойлгомжтойгоор  иргэдэд өг.  Эхлээд халдварын голомтын блокуудынхаа шинжилгээг авна. Хоёрдугаар сарын 14-нөөс өргөтгөсөн шинжилгээг нийслэлийн хэмжээнд хийнэ гэдэг мэдээллийг иргэдэд тодорхой өгөөгүйгээс болж энэ олон  дуудлага ирээд байна.  Маргааш  албан ёсны амралт  дуусч, зөвшөөрөгдсөн салбарынхан ажилдаа явна.  Тиймээс  PCR шинжилгээний хариутай, ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ биедээ авч яваа бол  чөлөөтэй зорчиж болно гэдгийг нь яаралтай мэдээлээрэй. Өчигдөр  энэ талын дуудлага буурсан байсан бол  өнөөдөр  буцаад  өсчихсөн байна. Энэ бол  та нарын мэдээлэл иргэдэд хүрээгүй байна гэсэн үг”  хэмээв. Улмаар мэдээллийн зөрүүтэй байдал  гаргалгүй, ЭМЯ, УОК-той уялдаа холбоотой ажиллахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид  үүрэг  болголоо. 

Нийслэл бэлэн байдлын зэрэгт шилжиж,  хатуу хөл  хорио  тогтоосонтой холбоотойгоор  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  иргэдийн санал  хүсэлтийг сонсож,  шийдвэрлэн ажиллаж байна.  Иргэнд танд хатуу хөл  хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал  хүсэлт,  гомдол  байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын  1800-1200 дугаарын утсанд хандана уу.  

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-наас  49  том,  жижиг  худалдааны  төв, захуудын үйл ажиллагааг нээнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сахиулж,  ДЭМБ-аас өгч буй зөвлөмжүүдийг хатуу баримтлан ажиллахад  хяналт тавин, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн  тусалж ажиллахыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд үүрэг болголоо.  

Мөн  17-ны өдрөөс  500 гаруй хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлнэ. НМХГ-ын  дарга Л.Эрдэнэчулуун “Зах худалдааны төв,  хүнсний үйлдвэрүүд  ажил  эхлэхээс өмнө ямар бэлэн байдлыг хангах,  ажил  эхэлсний дараа халдвар хамгааллын дэглэмээ яаж мөрдөх талаарх журмын дагуу өдөр тутам  хяналт  тавин  ажиллах  бэлтгэлээ хангасан байгаа”  гэлээ. 

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.