Сэлэнгэ аймагт бусдын шинжилгээний хариу, бичиг баримт ашиглан халдвартай хүн очжээ

УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гарсан учраас аймгууд иргэдээ татах ажлыг зохион байгуулсан. Энэ дагуу Сэлэнгэ аймаг энэ сарын 9-ний өдөр иргэдээ татаж хоёр автобусаар тээвэрлэсэн байна.  Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа боловч сумын төвийн спортын ордонд нэгдсэн журмаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авах явцад иргэн иргэн А-ийн хариу эерэг гарсан байна.

Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд  PCR шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна.  Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцааж, хамт нэг автобусаар зорчсон 37 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан байна. Мөн тухайн автобусанд байсан  15 зорчигч нь замдаа өөр, өөр сумдуудад буусан учир тэдгээр хүмүүсийг  олж сумдуудад нь тусгаарласан байна. 

С.Цог
Оллоо. мн

Бусдад түгээх
  • gplus