
Өнгөрсөн оны 7-р сард Ангараг гаригийг судлахаар дэлхийгээс 3 сансрын хөлөг хөөргөсөн. Эдгээрийг АНУ, БНХАУ болон Арабын Эмират улс хөөргөсөн юм. Арабын Эмират улсын судалгааны төхөөрөмжийг Японы "Hitachi Heavy Industries” компанид бүтээсэн пуужингаар, Японы сансрын нислэгийн гарааны талбараас хөөргөсөн.
Арабын Эмират улсын хөөргөсөн уг сансрын хөлөг өнөөдөр буюу 2-р сарын 9-ны орой Улаанбаатарын цагаар 23:40 цагийн орчимд Ангарагийн тойрог замд орохоор төлөвлөгдөж байна.
Эмират улсын хувьд судалгааны төхөөрөмжийг буулгахгүй, тойрог замаас тус гаригийг тандан судлах болно.
БНХАУ-ын хөөргөсөн сансрын хөлөг 2-р сарын 10-ны өдөр Ангараг гаригийн тойрог замд орж судалгааны төхөөрөмжөө буулгах бол АНУ-ын NASA-гийн сансрын хөлөг 2-р сарын 18-ны өдөр Ангараг гариг дээр судалгааны төхөөрөмжөө буулгах юм.
Одоогийн байдлаар Ангараг гариг дээр АНУ-ын NASA агентлагийн хөөргөсөн, 2012 оны 8-р сарын 6-ны өдөр тус гариг дээр анх газардсан Curiosity гэсэн нэртэй судалгааны төхөөрөмж 8 жил гаруйн хугацаанд амжилттай ажиллаж, дэлхий рүү Ангараг гаригийн талаар их хэмжээний тоо мэдээлэл, зургийг (үнэн хэрэгтээ зураг биш тоо мэдээлэл гэж ойлгох) илгээгээд байна.
Н.Энхбаяр