Коронавирусийн цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засагт хүндрэл үүснэ гэдэг нь нэгэнт тодорхой болж, тэр ч байтугай сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямрал дэгдэнэ гэсэн эдийн засагчдын судалгаа гарсан. Коронавирус нь Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд аль хэдийнэ нөлөөлөөд эхэлснийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно.
Засгийн газраас төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, чухал хэрэгцээнээс бусад зардалыг хасах зэргээр төсвийг хэмнэх үүрэг даалгаврыг бүх яамдууд болон төрийн байгуллагуудад үүрэг болгосон. Гэтэл өгсөн үүрэг даалгавар нь хэрэгжихгүй байгаагийн нэг илрэл нь Монгол банк юм.
Монгол Банк нь 2021 оны 02 сарын 01-ны өдөр 300 000 000 төгрөгийн үнэ бүхий “Фитнессийн тоног төхөөрөмж нийлүүлэх” МБ/202101017 тоот тендер зарлажээ. Уг тендерээр гүйлтийн цана, суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч,олон үйлдэлт тэмээ, мөр болон цээжний 3 үйлдэлт шахалтын бля бля, WiFi-LCD дэлгэцтэй гүйлтийн зам төхөөрөмж, дасгалын гол, сет төхөөрөмжүүд зэргээс тус бүр 1 ш-ийг худалдан авахаар тооцжээ.
Улсын эдийн засгийн байдал хүнд, ард түмэн ажилгүй, орлогогүй байгаа ийм хэцүү цагт фитнесийн төхөөрөмжүүд худалдан авахаар 300 000 000 төгрөгний тендер зарлаж байгаа нь хэр зохимжтой үйлдэл вэ, Б.Лхагвасүрэн даргаа.

Б.СУВД
ОЛЛОО.МН