Чернобыль орчим дахь ан амьтад

   Олон хүмүүс Чернобылийн атомын цахилгаан станцын ойр орчим газарт амьд амьтан маш ховор байдаг гэж боддог. Хүн төрөлхтний түүхэнд тохиолдож байсан хамгийн аймшигт цөмийн дэлбэрэлтээс хойш 30 гаруй жил өнгөрчээ.

         Гурван аравны турш  Чернобыль орчмыг хязгаарлалттай бүс болгосон нь шилүүс, бизон үхэр, буга, тахь болон бусад ховордож буй зэрлэг ан амьтдын өсөж үржих маш тохиромжтой газар болсон. Украйн улсын 2800 метр квадрат орчим газар нутгийг хамарсан Чернобылийн хориотой бүс нь өдгөө Европ тивийн гурав дахь том байгалийн нөөц газраар нэрлэгдэж байна.

      НҮБ Украйны байгаль орчны яам, Чернобылийн хориотой бүс-ийн агентлагтай хамтран энэхүү бүсийн орчмыг хамгаалахад дэмжин ажилладаг. Дэлхийн байгаль орчны сан-аас санхүүжүүлдэг энэхүү төсөл нь Чернобылийн бүсэд нүүрстөрөгчийн нөөц, биологийн нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглахад чиглэсэн нь Чернобылийн ойр орчимд биосферийн үндэсний нөөцийг бий болгоход ихээхэн нөлөөлсөн гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч  Махир Алиев хэлжээ.

    Украйн улсын баг Чернобылийн осолд нэрвэгдсэн хөрш улс болох Беларусийн Полесскийн радиологийн нөөцийн газартай хамтран ажиллаж, хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгожээ. "Тус хоёр улсын тусгай хамгаалалттай газар нь Чернобылийн ойр орчим дохь байгалийг эргэн сэргээхэд маш тустай" гэж Алиев хэлжээ.

     1986 оны хавар Чернобылийн  4-р реактор дэлбэрч агаар мандалд маш их  цацраг идэвхт бодис задарсан. Осол 100,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэв. Реактороос 30 км радиустай газар нутгыг тойруулан хориотой бүс болгож, хоёр том хот мөн 100 гаруй тосгоноос иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

     Реактороос ялгарсан цацраг идэвхжилийн ихэнх хэсэг нь дэлбэрэлтийн дараа тэр дороо задарсан байдаг. Нэг сарын дараа гэхэд анхны задарсан цацраг идэвхжилийн цөөн хувь нь үлдсэн бөгөөд жилийн дараа гэхэд ердөө 1 орчим хувь болжээ.

  

  Беларусийн нутаг дахь тусгай хамгаалттай газарт гахай, хандгай, бор гөрөөсний өсөлт 1987-1996 оны хооронд маш өндөр байжээ. 1990-ээд оны дунд үеээс эхлэн чононы тоо маш их олширч, фермерүүдэд ихээхэн хүндрэл учруулж байна. Чонын тоо хэвийн хэмжээнээс долоо дахин их байгаа нь Чернобылийн бүсэд ан агнуурын хориг тависантай холбоотой. Портсмутын их сургуулийн Байгаль орчин, газар зүй, геологийн шинжлэх ухааны сургуулийн Жеймс Смит, Их Британийн Экологи, ундны ус судлалын төвийн ажилтан Ник Бересфордын хамт энэхүү бүсэд зэрлэг ан амьтдын талаар өргөн цар хүрээтэй судалгаа хийжээ.

     “Украйн дахь манай судалгааны камерт Евразийн шилүүс, хүрэн баавгай, хар өрөвтас, европийн бизон, тахь зэрэг амьтад өртсөн. Чернобылийн бүсэд олон зуун ургамал, амьтны төрөл зүйл мөн 60 гаруй ховор зүйлийн ан амьтад ургамал бүртгэгдсэн” гэж Бересфорд хэлжээ.

      UNEP-GEF төслийн гол зорилтуудын нэг нь Украйны байгаль орчны доройтлыг арилгах, хүн төрөлхтний байгальд учруулж буй хор уршигаас урьдчилан сэргийлэхэд туслах байв. Түүнчлэн улс орнуудыг ойн нөөцөө зөв зохистой ашиглах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг арилгахыг уриалсан Тогтвортой хөгжлийн 15-р зорилтонд чиглэгджээ.

   

Б.Сувд
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.