Спортын салбарт хоёр гавъяат дасгалжуулагч мэндэллээ

 

Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч Машбатын Бөхбат, 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал Сүхбаатарын Тулга нар Монгол Улсын гавъяат дасгалжуулагчаар шагнагдлаа.

М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захиралаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпийн зэрэглэлийн шүүгч юм. Тэрбээр "Рио-2016" олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тууланы урлаг, тулалдааны спортын зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Харин С.Тулга нь багийн спортын түүхэнд анхны олимпийн эрхийг авсан бөгөөд түүний дасгалжуулсан эмэгтэй баг "Токио-2020" олимпод оролцохоор болсон билээ. Мөн түүний дасгалжуулж буй эрэгтэй шигшээ баг олимпийн эрхийн тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

May be an image of 4 people, people standing and military uniform

May be an image of 4 people, people standing and indoor

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.