Ж.Сандагсүрэн: Шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар ирэх пүрэв гарагаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээ,  түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэн юм.
 

Хуралдааны эхэнд Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “УОК, НОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог зохион байгуулах ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагууд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцох шаардлагатай. Энэ 10 хоногт хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, цаашид дахин ийм арга хэмжээ авах нөхцөл үүсгэхгүй байх ёстой юм” гэлээ.

Хөл хорионы үеэр нийслэлийн 412 мянган өрхийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрөөс төрийн албан хаагчид шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Харин шнжилгээнд хамрагдсан 70 мянган төрийн албан хаагчийн ар гэрийнхэн сар шинийн өдрүүдээр шинжилгээнд хамрагдах шаардлагагүй юм.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин, халдвар эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөөний явцыг хуралдаанд оролцогчдод танилцууллаа.

Түүнчлэн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвд халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж байгаа эсэхэд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгсөн юм.

Хуралдааны төгсгөлд сайжруулсан түлшнээс тортог ихээр ялгарч, эвгүй үнэр  ихээр ялгаруулж байна гэсэн иргэдийн гомдлыг хэлэлцэж, дээж авч шинжлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил, шар усны үер, булаг болон хөрсний усны халиа, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Засаг дарга нарт өглөө.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-02-09 11:04:01
    Коксын маш өндөр илчлэгтэй байгалаасаа заяагдсан энэ нүүрсийг нунтаглаад барьцалдуулагч хийж түлш болгохоор зардал ихтэй дэмий юм болоод байгаа юм биш үү?
    103.212.118.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-02-08 22:12:57
    Монголчууд бид валют олох эх үүсвэр нь хомос боловч валютаар олон зүйлийг авч оновчтой бус зарцуулж байгаагын нэг нь шахмал түлшний барьцалдуулагч юм.
    103.212.118.166
    Мэдэгдсэн Хариулах