
Урлагийн ертөнцөд Завханы хэмээн овоглогддог Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх сар шинийн баярын босгон дээр Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Анх ажлынхаа гарааг 1983 онд нутгийнхаа Хөгжимт драмын театраас эхэлж байсан бөгөөд ”Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” “Зөөлөн зөөлөн замбуулин” зэрэг дуулсан дуу бүхэн нь “хит” болж, сонсогчдынхоо сонорыг нь мялааж яваа уран бүтээлч билээ.
С.Цог
Оллоо.мн