ЭМЯ: 50 хүнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны хоёрдугаар сарын 7-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод аймаг, ЧД, СХД, БГД-ийн салбар лабораториудад  нийт 12252  хүнд шинжилгээ хийснээс 50 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг 50 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн байна.   Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 1237 боллоо. "Монгол шир" компани,  Наркологийн эмнэлэг, СХД-ийн худалдааны төв ББСБ, Микс пицца, гутлын цехтэй холбоотой халдварууд нэмэгдсэн байна.

Монгол шир, арьс ширний үйлдвэртэй холбоотой 9 хүнд,
- Наркологийн эмнэлэгтэй холбоотой 3 хүнд,
- 21 худалдааны төвтэй холбоотой 3 хүнд,
- ББСБ-тай холбоотой 4 хүнд, - Микс пиццатай холбоотой 2 хүнд,
- Моностой холбоотой 2 хүнд,
- БХИС-д батлагдсан тохиолдлын хүүтэй холбоотой 4 хүнд,
- БХЯ-н батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
- Гутлын цехтэй холбоотой 1 хүнд,
- Амгалан амаржихад батлагдсан тохиолдлын гэр бүл 3 хүнд,
- Өргөө амаржихад батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
- Сонгдо эмнэлэгт батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
- Эмээлтэд ажилладаг 1 хүнд,
- ХСҮТ-д хэвтэх зорилгоор шинжилгээ өгсөн 1 хүнд,
- Нүүдэлчин хоолны газраас батлагдсан тохиолдлын хавьтал 2 хүнд,
- ХУД-н 11-р хорооноос 1 хүнд,
- БЗД-н 16-р хороонд батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
- СБД-н 8-р хорооноос батлагдсан тохиолдлын гэр бүл 3 хүнд,
- СБД-н 7-р хорооноос батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
- БЗД-н 10-р хороонд батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
- СХД-н 21-р хороонд батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
- БНХАУ-н иргэн Ж-н гэр бүл 1 хүнд,
- Хавьтлыг тогтоож байгаа 3 хүнд тус тус коронавирусийн халдвар илэрсэн байна.
 
Сүүлийн үед халдварын идэвхижилтэй байгаа газрууд  БГД-ийн 3,5,16,18,20-р хороо, БЗД-ийн 1,2,10,16,17,19,22,26-р хороо, СБД-ийн 1,3,7,8-р хороо, СХД-ийн 21,24,30,35,36,37,40-р хороо, ХУД-ийн 3,11,15,19-р хороонд нэмж халдвар  бүртгэгдлээ. 

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 1563 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 30 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 2073 болж, 1493 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  567 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 1, хүнд 5,  хүндэвтэр 77, хөнгөн 484 хүн эмчлэгдэж байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine