Улстөрждөг сангийн сайд явж банкир ирэв

Сангийн сайд асан Ч.ХҮРЭЛБААТАР

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаараа ажиллуулсан. Тэрээр 2017 оноос хойш Сангийн сайдаар ажилласан. Түүнийг томилох У.Хүрэлсүхэд хүнд байсан биз. Учир нь Ерөнхийлөгч түүнийн нэг нүдээрээ ч харахгүй. Томилогдох бүрт нь ах дүү нартайгаа нийлж Солонгос руу зарсан гэгддэг “Хотгор шанага”-ын асуудал буосч ирдэг. Ч.Хүрэлбаатар өөрөө болохоор “...Би тэгээгүй” л гэдэг.  Өнгөрсөн хугацаанд Ч.Хүрэлбаатарын гол PR нь “...Бондын өрийг төлөө”, бас “...Бонд босгож өрөө дарлаа” гэдэг дээр явдаг. Үүнээс гадна ФАТФ-ын саарал, Европын Холбооны хар жагсаалтад “..Орлоо, гарлаа” гэж баахан бичүүлсэн.  Ер нь Ч.Хүрэлбаатар хувь улстөрчийн хувьд зөрчил ихтэй. Гэхдээ Сангийн яамыг муугүй удирдсан гэдэг үнэлэлтийг мэргэжилтнүүд хэлдэг.

Сангийн сайд асан Б.ЖАВХЛАН

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон Б.Жавхланг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй маш ойр, садан төрлийн холбоотой гэсэн мэдээлэл явдаг. 2016 оноос УИХ-д орж ирсэн. Сая УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Б.Жавхлан мөн л энэ Засгийн газрын ачааны хүндийг үүрнэ.

Монгол Улсын гадаад өр талийсан. Энэ жилээс их хэмжээний өр төлөх хуваарьтай. Ам.доллар, бусад валютын ханш тэнгэрт тулсан. Мөн Б.Жавхлан Засгийн газрынхаа гол зорилт болгосон Үндэсний баялгийн сан байгуулах, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжүүлэх зэрэг томоохон ажлуудыг амжуулах үүрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-02-09 09:15:36
    Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн чадварыг сайжруулах 1$ = 280₮ болгочих реформ арга хэмжээ авах ажлыг хэрэгжүүлбэл яасын
    118.70.170.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-02-07 15:29:09
    Хүрэлбаатар шиг сангийн сайд байхгүй шүү.Битгий усл төрж.Ажил явахгүй дээ
    103.212.118.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2021-02-07 06:59:07
    Мэдлэг чадвар муутай хүнийг л сайдаар тавьдаг биз. Улс төрчийн хувьд ёс суртахуун ухамсаргүй бол мэдлэг чаварын хэрэг юун. Бизнесээ сайн хийгээд томроод амьдарч...
    66.181.161.72
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-02-07 05:48:52
    Хамгийн түрүүнд төрийн нарийнаа өөрчлөхгүй бол ажил нь явахгүй шүү
    66.181.180.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2021-02-07 04:43:02
    Яг унэн ард иргэдэд илт улс торчиж бгаа нь мэдэгддэг шуу дээ зайлаж амарлаа одоо энд тэнд тавигдсан тууний хумуусийг зайлуулахгуй бол болохгуй бна
    66.181.178.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-02-06 16:20:25
    Яамнаасаа Хүрэлбаатарын тоодгоруудыг зайлуулахгүй бол ганц ч алхаж чадахгүй дээ.
    103.10.21.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-02-06 03:44:04
    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
    202.9.46.58
    Мэдэгдсэн Хариулах