Д.Сарангэрэлийн сайдын суудалд ''Сарангэрэл'' гэв үү

БОАЖ-ын сайд асан Д.САРАНГЭРЭЛ

У.Хүрэлсүхийн эхний Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажилласан Д.Сарангэрэл 2020 оны сонгуулийн дараагаас БОАЖ-ын сайдаар ажилласан. Монголд COVID19 цар тахал дэгдээгүй байх үед Д.Сарангэрэлийн нэр хүнд чухамдаа л хаданд гарсан. Сайн удирдсан гэж дүгнэсэн хэрэг. Тиймээс 2020 оны сонгуулиар айхтар “булгисан” Хан-Уулынхан Д.Сарангэрэлээс саналаа харамлаагүй. Гэвч түүний “...Эмнэлгүүд бэлэн байдлыг бүрэн хангасан” гээд байсан нь сая үгүйсгэгдлээ. Өргөө амаржих газарт тусгаарлах өрөөгүй учраас дөнгөж төрсөн эх, нярай хоёрыг ХӨСҮТ рүү зөөх гэж юу болгов доо. Ерөөсөө л эмнэлгүүд халдварын голомт болчихсон нь Д.Сарангэрэл  Эрүүл мэндийн сайд байхдаа юу хийсэн бэ гэж асуухад хүргээд байна.

Харин Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар томилогдоод ажил авсан даруйдаа НҮБ, ДЭМБ, ЖАЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн олон улсын томоохон байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааныхаа чигийг гаргачихсан гэж үнэлэгддэг.

 

БОАЖ-ын сайд Н.УРТНАСАН

Сэтгүүлч мэргэжилтэй сайд. Бас мэргэжлээрээ ажиллаж ирсэн. Бас бизнес хийж иржээ. Энэ салбарт төрийн бус байгууллагаар дамжуулан ажиллаж байсан гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, Н.Уртнасангийн байгаль орчныг салбарт ажиллах туршлага, мэдлэг гэхээсээ улс төрийн нөлөөлөл нь их яригдаж байна. Тэрээр МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж ирсэн.

Өмнөх сайд Д.Сарангэлтэй ойр гэгддэг. Мөн УИХ-ын Ч.Ундрамын хэвлэлийн ажлыг хариуцдаг байсан гэх мэдээлэл яригдаж байна. Харин Засгийн газар нь түүний хариуцсан салбар дээр “...Цар тахлын дараа хамгийн хурдтай сэргэх салбар бол дэлхийд аялал жуулчлалын салбар гэдэг нь ойлгомжтой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг  либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ” гэдэг бодлого тавьчихаад байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zocnin 2021-02-07 06:05:50
    Sarangerelees cn doloon dor yagii
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2021-02-06 05:07:51
    TV Tv damjaad hot hutgaad hoogdood yawdag huuhen gej sonsogdson
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-02-05 23:01:42
    Өргөө амаржих газарт тусгаарлах өрөөгүй гэж худлаа сэвхээ болиоч одоо үед тусгаарлах өрөөгүй өрхийн эмнэлэгч байхгүй Өргөөд газарт хэд хэдэн тусгаарлах өрөөтэй...
    103.212.116.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2021-02-05 14:37:33
    энэ хорчин хүүхэн сайд гэхээр нэг л бишээ. Оюунэрдэнэ ч иймэрхүү новшнуудаар
    66.181.190.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрүүл мэндийнйд сайд төлсөн адилхан 2021-02-05 12:54:34
    Төлцөн л байна
    66.181.177.143
    Мэдэгдсэн Хариулах
  • chagiin chagt holildson archaagyi alban  2021-02-05 10:49:19
    Mongolchyyd orolzoh es orolzoh yumnii telee eldeb eregchyylel horon sanaa agyylsan baidal enee teree chini yadyyrsanii l tyil haragdaad baina?toriig ygyi hiisen...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  •  2021-02-05 10:11:25
    ёстой хэрэггүй мэдээ байна устгаж ажаамуу
    66.181.184.52
    Мэдэгдсэн Хариулах
  • ахиа 2021-02-05 08:35:18
    муусайн хулгайч нар хуваагаад авцаг юм бна дөөө
    66.181.165.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-02-05 08:33:00
    Яиар ойлгомжгүй мэдээ вэ
    66.181.188.185
    Мэдэгдсэн Хариулах
  • тийм байх 2021-02-05 08:10:33
    оюунэрдэнээс юм хүлээгээд хэрэг байна уу даа
    66.181.186.223
    Мэдэгдсэн Хариулах
    • Ариа л бод 2021-02-05 17:27:16
      Чи л битгий хүлээ тэгвэл монгол хагжинө
      62.216.202.157
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-02-05 07:50:57
    ЭНЭ САРАНГЭРЭЛ АВГАЙ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ШАЛБААГТ УНАГАСАН ЛАЛАРЫН АВГАЙ. ХУДЛАА ЯРИХААС ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ЭНЭ АВГАЙГ ЗАЙЛУУЛЪЯА.
    64.119.26.54
    Мэдэгдсэн Хариулах