Оюутолгой нь С.Ганбаатар уу? Ч.Отгочулуу юу?

Мэтгэлцээнийг үзлээ. Ер нь бодогдож байсан хардлагууд улам батжилаа. Ганбаатар гишүүнд жоохон эргэлзсээр ирсэн юм. Эргэлзэх хэрэггүй байжээ энэ хүн үнэнээсээ эх орныхоо талд тэмцэж байгаа юм байна. Хэт их мэргэжлийн юм ярихаар олон нийтэд ойлгогдохгүй болоод ирдэг гэмтэй байдаг тул энгийн хүмүүст ойлгогдох хэмжээнд хэрэндээ сайн тайлбарлалаа.

















Ганбаатар гишүүнийг Оюутолгойн орлого үр дүнгийн тайлан дээрээс зардлын хэсгийн тайлбар, баланс дээрээс хувьцааны санхүүжилтийн гэх 34% тай хэсгүүд дээрээс санхүү сайн мэддэг хүмүүс бол далд уялдуулж хардаж болохоор асуултыг асуусан нь маш зөв байлаа. Яг энэн дээр Отгочулуу булзааруулаад өнгөрч байна. Энэ хүн эхлээд 2013 -2016 онд Оюутолгой компанийнхаа ТУЗын гишүүн байсан байна лээ. Ганбаатар гишүүний тайлан дээрх асуултанд тэр компанид нягтлангууд байгаа тэд нарын асуудал ухааны юм хэллээ. Үгүй л дээ санхүүчид, эзэд өөрсдөө энийг төлөвлөдөг энэ бүх тооны ард эздийн бүх санаа хүсэл зорилго багтахаас гадна хэдий хэмжээний хөрөнгөөр хэдий хэмжээний эргэлт үүсгэж гол нь хэдий хэмжээний ашиг олох вэ гэдэг төлөвлөлтийг эхэлж хийдэг. Нягтлан гэдэг бол эдгээр төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаа явагдахад хууль тогтоомжийн дагуу зөвхөн бүртгэл хөтөлдөг хүнийг л хэлдэг юм.

Энэ том төсөл бүх зүйлээ бүтнээр харж байгаа эзний төлөвлөгөөгөөр хийгдсэн гэдэг нь тодорхой.Өөрөөр хэлбэл энийг хийж ашиг олох гэж байгаа Оюутолгой дээр. Тэхээр энэ төлөвлөгөөнд Отгочулуу өөрөө оролцсон байна. Юутай ч Отгочулууны оролцож хийсэн төлөвлөгөөгөөр 350 тэрбумын орлого олох Оюутолгой төсөлд 16 тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж гарч. Энэ 2 тоо болон цаад утгыг хэн ч харьцуулж чадна. Олох орлогоо бодвол хөрөнгө оруулалт жоохон мөнгө байгаа биз?

Эхний хөрөнгө оруулалтуудыг хийснээс хойш цаашид хийгдэх хөрөнгө оруулалтуудыг олох ашгаасаа урсгалаар хийгээд явна гэж тохирсон байдаг. Гэтэл юун ашиг зээлийг удаа дараа нэмлээ гэсэн шүүмжлэлүүд явагдаад л байсан. Одоо ч дахин нэмж авах гээд байж байгаа бололтой. Хэрэв төлөвлөсөндөө явж чадахгүй дахин дахин зээл авч байгаа бол бидний уурхайн хувьд жинхэнэ туршлагатай гэж сонгосон партнер маш муу менежмент болон технологитой гэсэн үг эсвэл огт өөр шалтгаан байгаа. Ямар шалтгаан байж болох тэд нарыгаа яаж санхүүрүү буулгаж төлөвлөсөн дээр нь Оюутолгойд ажиллахдаа яг оролцож байсан хүн байна шүү дээ энэ Отгочулуу.

Тэгснээ үүнийхээ дараа 2015 -2016 онд Эрдэнэс Монгол ХХК д ерөнхий эдийн засагчаар буюу Оюутолгойн Дубайн гэрээг хийхийн өмнө Монгол улсын засгийн газрын талаас буюу эсрэг талаас нь хянаж, санхүүгийн моделийг хамтарч гүйцэтгэх ажлыг гардан хийлцсэн хүн байна. Их мундаг эдийн засагчид байдаг байлгүй дээ. Гэхдээ шугаман ашиг, балансын ашиг шал өөр гардаг. Яриад байгаа төлөвлөгөөг forecast balance буюу урьдчисан баланс байдлаар 5 жилээр ядаж хийсэн л байгаа даа энэ нөхдүүд.

Яагаад ингэж бодогдов гэхээр энэ үед Эрдэнэс Монголын захирал нь байсан Бямбасайхан гэж нөхөр Өдрийн сонин дээр математикч хүн тооцоод гаргасан өр үүссэн тооцоолыг асуухад мэдэхгүй тэр тоог яаж гаргаад байгааг ойлгохгүй байна гэж хариулсан байсан юм л даа. Энэ нөхрийнхөө тооцоонд итгээд өөрөө нэг их оролцоогүй юу эсвэл энэ Отгочулуу ч энийг бас ойлгоогүй юу? Яагаад гэвэл ийм их баялагаараа оролцож байгаа тал хэзээ ч ингэж хийхгүй байх ёстой байсан хувьцааны санхүүжилт гэгч аргаар үүсгэсэн 34 дээр гогцоо байж болохоор харагдаад байна. Энийг яаж үүсгээд ямар зорилгоор санхүүгийн модель дээрээ ашиглахыг эзэн л мэддэг ёсоор 2020 оны эцэс гэхэд л нэмэгдээд 2,2 тэрбумд хүрчихээд байгаа 31 он гэхэд яг энэ зарчмаараа 22 тэрбумд хүрэх хэсгүүдийг Ганбаатар ярих гэхэд их эвгүй байдалд орж компаний нууц дэлгэгдсэн гэж их дургүйцэж байна.

Яг энэ учрыг ёстой хөөрхөн тайлж болохоор энгийн слайд хийгээд тавьчихсан Одоо ТУЗд байдаг Баясгалан гээд охинд их дургүйцэж байгаагаа илэрхийлж байна.. Тэр охинд бол би ёстой баярласан. Энд слайдуудыг нь хавсаргалаа. Хүний юм ойлгох чадвар мэдээж харилцан адилгүй байдаг. Биднийг ойлгоод аваарай гэсэн шиг ёстой гэмгүй юм шиг мөртлөө ёстой креатив контент болсон байна лээ. Тэндээс юу ойлгочоод байгаан гэж асууж болох л байх л даа.Яахав зардлыг бас толгой нар л шийднэ. Маш их зардал гаргаад л тэр нь яг үйл ажиллагаанд чухал биш байхад ч зээл болон зээлийн хүүг төлөхгүй хүү яваад байхад л тэр хувьцааны санхүүжилт хэлбэрээр үүссэн 34 хувь чинь ингээд л өсөөд байх бэлэн байж байгаа томьёо байхгүй юу даа. Энийг бас эзэд л шийднэ. ЯАГААД ийм зүйл хийнэ гэж?

Зорилго нь юу байж болох вэ гэвэл нөгөө талын дараагийн алхам буюу Монголыг хувь эзэмшигч биш болгох шийдвэрт хүргүүлэх урхи байх магадлалтай. Цар тахал далимдуулж гаргасан олон шийдвэрүүд бүхнийг сөхрүүлчихсэн байх яг энэ үеээр монголчуудын аврал болсон Оюу толгой төсөл маань гэв гэнэт л аймаар өр болон гарч ирж бөөн хэрүүл, айдас хүйдэст оруулж байгаад хувиар яах юм бэ өрөнд орох юм байна зүгээр роялти л аваад явья гэдэг рүү оруулах, ингэхдээ роялтиг 1-2 хон хувиар нэмэх дараагийн алхамдаа бэлдчихсэн сууж байх шиг байна. Энийг нь дуугарах нам нь ч бэлэн байх шиг байна. Отгочулуу, Жаргалсайхан 2 далдуур энэ санааг дэмжиж Ганбаатараар дэмжүүлж бараг энэ нэвтрүүлгийн гол зорилгоо хийх гэж оролдлоо хөөрхий. Гадуур ч пи арчид аль хэдийн энэ мэссэжийг чарлаад эхэлжээ. Ганбаатар гишүүн тийм юм байхгүй шүү ёстой гэж үнэхээр энэ асуудлаа ар талыг нь ч ойлгоод мэдэрчихсэн байна.

Үнэхээр ганц ч гэсэн монгол эр хүн элдэв муугаар хэлүүлээд ийм том юмны өөдөөс ийм цуцалтгүй тэмцэж байгаад тэр нь бас үнэн зөв байгаад бахархаж байнаа, үнэхээр. Жоохон ч гэсэн нэмэр санал болмоор санагдлаа. Энэ төслийн хамгийн их баялагтай хэсэг рүү одоо орох гэж байна. Яг энэний өмнө нөгөө тал 100 хувийн эзэмшигч болох гэж улайрч байгаан байна. Монгол зөвхөн татвар хураамж аваад суудаг тал нь болвол хэзээ ч энэ бизнесийг өөрсдөдөө ашигтай болгож чадахгүй ямар ч шийдвэрт оролцож чадахгүй. Энэ төслийн өгөөж иймхэн зээлийг төлж чадахгүй ингээд явах бизнес мөн үү гэдгийн хариултыг Ганбаатар 30 хан секундэд бас гоё үнэнийг дэлгэснээр тодорхой өглөө . 2007 онд хөрөнгө оруулагч тал 34 %ийг үнэгүй өгөх, 68 %ийн татвар төлөх, зэсийн баяжмалын үйлдвэр байгуулах, 10% ийг нь бүх монголын ард түмэнд үнэгүй өгөхөд бэлэн байсан шүү гэлээ. Яг энэ нөхцөл яригдаж байсан гэдгийг засгийн тэргүүн нь байсан хүн хэлж байхыг мэдэх юм байна. Тэхээр жинхэнэ бизнес төлөвлөгөө яг энд л байна. Ингэж тохироход бэлэн байсан гэхээр одоо Отгочулууны хийлцсэн төлөвлөгөө худлаа тэрийг дагаад хийгдсэн бүх тооцоолол манай талын авах үр өгөөж худлаагийн худлаа гэсэн үг. Отгочулуу бас л нөгөө дэлхийн жишээ татах гэж оролддог хэвээрээ, мэдээж түм буман жишээ байгаа тэндээс юуг сонгож байгаагаар нь л хандлагыг нь мэдчихэж болдог юм л даа хөөрхий.



Төгсгөлд нь Ганбаатар гэдэг хүнийг олон жил сургууль соёлгүйгээр нь шооллоо. Боловсролын талаарх ойлголт болоод одоо янз бүрийн гадна дотны элдэв сургуулийн нэр барьж явдаг хүмүүсийг хийж байгаа ажил үйлээр нь л бараг үнэлэх нь бодитой үнэлэлт гэж боддог. Ганбаатар гишүүн энэ 2 ын боловсролыг харьцуулах нэг хэмжүүр надад байна. Ганбаатар гишүүн ямартаа ч суурь боловсрол Отгочулууныг бодвол хамаагүй өндөр хүүхэд байсан байна. Учир нь МУИС, одоогийн ШУТИС сургуулиудад тэнцэж орж байсан байна. Амьдралын шалтгаанаар 90 оны зааг дээр сургуулиа төгсгөж чадаагүй нь үнэн байх. Тийм хүмүүс олон байдаг.

Харин Отгочулууны хувьд 1999 онд Бизнесийн дээд сургууль гээд хувийн сургууль төгссөн гэхээр ямартаа ч тэр үеийн эдийн засгийн чиглэлийн улсын хамгийн босго өндөртэй сургуулиуд болох МУИС-ЭЗС, Санхүү-ЭЗС 2 т тэнцэж чадаагүй,тэрнээс нилээн доогур боломж болох жижигхэн хувийн сургуульд орсон гэдгээрээ 10 жилийн боловсрол чансаагаараа Ганбаатар гишүүнээс доогуур байсан байна гэж дүгнэчиж болно.. Мөн Отгочулууг герман улсад сурсан гэсэн мэдээлэлд би эргэлзэж байна. Тэр үед хэрэв германд сурвал эхлээд хэлний бэлтгэл гэж 1 жил, за тэгээд үндсэн бакалаврын ангид монгол улсын 10 жилийн стандартын зөрүүнээс болоод 6 жил сурах болдог байсан. за тэгээд германд дээд сургуулийг нь яг таг давж дуусгадаг хүмүүс маш цөөхөн байсан даа. дипломоо яг авдаг хүн улирч барьсаар 10н жил болох энүүхэнд. Гэтэл энэ хүн 4 хөн жилд бакалавр авчихсан байх юм. Би хүний 10н жилийн боловсрол төлөвшлийг их чухалчилж үздэг. Яагаад гэвэл хүний хүүхэд насанд хөгжиж бий болсон мэдлэг мэдрэмж аливаа хандлага бараг тэр хүнийг бүтээчихдэг гэж шинжлэх ухаан үздэг учир. Энэ үнэн бололтой.

Бидний энэ сонин цаг үед гоё цэвэрхэн боловсролтой юм шиг харагдаж байгаа Отгочулуу гэх энэ залуу хийх ёстой ажлынхаа тэмцэх ёстой юмныхаа яг эсрэг зүйл яриад, эсрэг талд нь тэмцээд явж байхад, гаднах үзэмж нэр хүндийг нь Оюутолгой компаний сар болгон гаргах маш дуртай зардал болох 17 тэрбум төгрөгийн өртөгтэй маркетинг пи арын үр дүнгээр бий болгосон боловсролгүй халтар Ганбаатар гэж эр УИХ ын гишүүний суудал дээрээсээ амархан авчих байсан ашгаасаа татгалзаад Отгочулуугийн хийх ёстой ажлыг хийгээд тэмцээд явжаадэг байх гэж. Өөрийн амин хувиасаа давж бусдын төлөө зүтгэх, эх орондоо тустай мундаг хүн болох бүхнийг аврах гэх мэт гэгээн мөрөөдлүүд зарим хүнд хүүхэд насанд нь бүрэлддэг, хэрэв хүн тэр мөрөөдлөө насан турш дотроосоо мэдэрч түүнээсээ үүссэн үзэл бодол амьдралын зорилготой болж чадвал, түүнийгээ гаднаа ч ярьж, ярьсанаа тууштай хийж явж чадаж байвал аз жаргалтай утга учиртай нэг насыг туулдаг гэж уншсан юм байна. Ийм хүмүүс маань л бидний дээр удирдаж байгаасай даа.

Төгсгөлийн хэсэг дээр намайг хэт их уянгаллаа гэж бодож магад. Яг одоо байгаа ийм нөхцөлд хувь хүнийхээ хувьд үнэхээр бахархал төрүүлж байгаа болохоор заавал заавал уянгаллаа.

ОЮУ ТОЛГОЙ ЕР НЬ ИХ УЧИРТАЙ НЭР БАЙНА ШҮҮ. ЖИНХЭНЭ ОЮУНТАЙ ТОЛГОЙГ НЬ МОНГОЛЧУУДАД ОЛЖ ӨГӨХ ГОЁ БОДЛОГО Ч ЮМ ШИГ.


 

А.ДЭЛГЭРЖАРГАЛ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баасансүрэн 2021-02-20 00:49:10
    Монгол улсын эрх ашгийн төлөө Оюутолгой Ганбаатарыг ерөнхийлөгчид дэвшүүлж сонгоё.
  • jigee 2021-02-08 21:07:54
    Er n margaanuudaas harhad TUZ.n ue ueiin gishuud m zuvhun l uuriin erh ashigaas uur yuch bodoj hiidgui tejeever ymnuud bjdee. Mun tednii tomilj bgaan ch tiim.
    64.119.16.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Лорд  2021-02-08 04:01:14
    Эдийн Засагч Ч.Отгочулуугийн зөв. Одоо цагт Хиншүү шиг мэдрэл юмнууд сүр сүр юм ярьж манддаг болжээ дээ.
    64.119.18.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэнчбиш 2021-02-07 10:46:32
    Бакалаврын дипломгүй байж хувийн дээд сургуульд магистр хамгаалаад СЭЗД-д багшилж байсан гэдгийг хэрхэн тайлбарлах вэ? Хуурамч дипломын асуудал яригдаад л.,
    203.91.115.50
    Мэдэгдсэн Хариулах
  • хазгар чоно 2021-02-06 17:05:42
    энэ отгочулуу мэтийн урвагч,авилгач нохдуудыг шууд эх орон ард тумний эрх ашгаас урвасан хэргээр баривчилж,насаараа шоронд хорих хэрэгтэй.
    202.126.89.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Сээгий 2021-02-06 13:12:01
    Бас нэг поп гараад ирлээ ингэж байхад ашиг олно гэжтооцжээ бүгдрээрээ ийм замаар орлоолдоо
    64.119.22.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2021-02-05 15:56:27
    Отгочулуу гэх нөхөрт ямар ч сэтгэл алга, ёстой гэмгүй царайтай эсрэг талын гөлөг байна, ОТ-ын асуудлын мөн чанарыг олон нийт мэддэг боллоо шүү дээ. Одоо шийдэх ...
    192.82.67.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2021-02-05 15:08:46
    Дэлгэржаргал аа. Ганбаатар юу ч ойлгодоггүй хүн байна. Баланс уншиж мэдэхгүй, хасах тэдэн тэрбум гээд яриад байх. Хөрөнгө оруулалт нөхөх хүртэл хасах байх ёстой...
    202.126.89.134
    Мэдэгдсэн Хариулах
    • baylagaa unelj blansad tusgaagiu 2021-02-08 23:55:05
      baylagaa unelj blansad tusgaagiu buruug MUIS togsoogiu Otgonchuluu oilgohgiu bizdee
      5.181.92.40
      Мэдэгдсэн Хариулах
    • Onom 2021-02-06 06:13:17
      Ер нь бүх асуудал тодорхой болсон. Манай ПОП-ууд гэж цоллогдсон цөөхөн хүмүүсийн зөв бөйсан. Баабартангууд монголын язгуур эрх ашгийг уландаа гишгэсэн.
      66.181.161.123
      Мэдэгдсэн Хариулах
    • Нэр 2021-02-05 15:10:41
      Зардлын задаргаа яриад байна. Нягтлангууд мэдэх ёстой. Аудит мэдэх ёстой. Ямар зардал хаашаа гарсан нь 1 центийн зөрүүгүй тоолж болно. Таамгаар ярихгүй ээ.
      202.126.89.134
      Мэдэгдсэн Хариулах
      • Нэр 2021-02-05 15:17:29
        Өрсөлдөөний хууль, үгсэн хуйвалдах энэ тэр бол олон улсын асуудал шүү дээ. Дэлхийн жишиг. Шаардлагатай хүрээнд хязгаарлагдмал ашиглах мэдээлэл.
        202.126.89.134
        Мэдэгдсэн Хариулах
        • Нэр 2021-02-05 19:50:17
          Үгэн дээр хүртэл тэс хөндлөн попрох. Dictate гэдэг чинь зааварлах гэсэн утгатай ч байж болно. Ингэж орчуулахгүй ээ. Диктафоныг тэгвэл юу гэж шаах юм бол.
          64.119.25.207
          Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-02-05 09:25:42
    Энэ Ч.Отгочулуу гэж үнэн юу ч мэдэхгүй нүх байтугай сүв ч байхгүй тэнэг байна лээ
    66.181.177.218
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-02-05 08:28:18
    Отгочулуу гэгч хөлсний гөлөг ОТ-н гэрээ ашигтай гэж худлаа хуцаад монголчуудыг доромжлоод байгаам бишүү?
    122.201.24.31
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2021-02-05 07:45:34
    ERUNHIILUGCHIIN SONGUULIAR GANBAATART MASH IH BOLOMJ BGAASHUU.MONGOL HUMUUSIINHEE TULUU ZUTGESENIIG N IRGED UNELEH BIZDEE.
    101.189.0.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2021-02-05 02:50:19
    Монгол улсад ямарч ашиггүй гэрээ хийсэн. Хажуудаа Казакстанаас жишээ ав. Баярцогт хувийн эрх ашгийг бодож, эх орныхоо эсрэг ноцтой гэмт хэрэг хийсэн.
    202.179.21.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Балт 2021-02-05 02:40:21
    Ганбаатар гишүүнийхээр 100% Монголын тал эзэмшээд "Компани тухай" хуулиар ашиггүй. Ашиггүй болгосон Сайханбилэг. АМААТ, бүтээгдэхүүн хуваах хувилбарууд зөв
    192.82.65.93
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-02-05 01:41:32
    Ашиггүй, алдагдалтай нь үнэн юм бол шууд цуцлах нь зөв.
    192.82.67.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-02-05 01:10:25
    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
    202.9.46.74
    Мэдэгдсэн Хариулах
  • ОЮУ толгойг гэрээг цуцлая 2021-02-05 01:06:59
    ОЮУ толгойг цуцлах ёстой. Ганбаатарын зөв. БАЯЛАГАА ухуулаад өрөнд орж болохгзй. АВЛИГА авсан Отгочулуу мэтийн хүмүүс их гай болж байна.
    192.82.71.150
    Мэдэгдсэн Хариулах