Хүүхдүүд парацетамолд хордох нь ихэсчээ
Сүүлийн үед 0-3 насны хүүхдүүд парацетамол эмэнд ихээр хордох болсон талаар албаныхан ярьж байна. Энэ талаар Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Солонго “Эцэг, эхийн буруугаас болж хүүхдүүд парацетамолд хордож ирэх нь их боллоо. 0-3 насны хүүхдүүдэд парацетамол уулгадаггүй. Парацетамол нь Панадол, Талинол, Паарцетамол, Пара-Денк гээд маш олон нэршлээр ороод ирэхээр эцэг, эхчүүд анзаарахгүй панадолыг сиропоор нь хүүхэддээ уулгачихдаг, Пара-Денкийг шулуун гэдсээр нь хийчихдэг.
 
Мөн парацетамол хэрэглэчихээд 1-2 цагийн дараа хүүхэд нь дахиад халуурахад парацетамол уулгадаг. Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ халууныг хурдан буулгахын тулд маш өндөр тунгаар уулгасан ч байдаг. Энэ мэт байдлаас болж хүүхэд парацетамолд хордож ирж байна. Хүүхэд парацетамол болон аспиринд хордох маш аюултайг эцэг, эхчүүд мэдэх хэрэгтэй” гэжээ.
 
Тиймээс хүүхэддээ парацетамол уулгах гэж байгаа бол өрхийн эмч болон түргэн тусламжийн 103-аас зөвлөгөө авч байхыг эцэг, эхчүүдэд Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.