Циклокросын дэлхийн аваргаар Матьё Ван Дер Пуль шалгарлаа

 

Энэ жилийн ДАШТ нь Бельгийн Остенд хотод зохиогдож цар тахлын улмаас зөвхөн Элит ба U-23 насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохиогдож Junior ангиллын тамирчдыг оролцуулсангүй.

Голландын авъяаслаг тамирчин Mathieu van der Poel 1995 онд Бельгийн Антверпен хотод төрсөн ба 4 дэхь удаагаа Циклокросын Дэлхийн аварга /2015, 2019, 2020, 2021/ болж буй цорын ганц тамирчин юм.

Матьё нь мэргэжлийн баг “Alpecin-Fenix”-д уралддаг ба Циклокрос, Уулын дугуй, Засмал замын дугуйгаар зэрэг уралддаг ховорхон тамирчдын нэг билээ.

2012 онд Junior-ын Циклокросын Дэлхийн аварга болж байсан ба 2-р байранд нь мөн энэ удаагийн Дэлхийн аваргын мөнгөн медальт Бельгийн тамирчин Wout van Aert орж байжээ.

Аав нь Адри ван дер Пуль мөн мэргэжлийн дугуйчин байсан ба 1996 оны Циклокросын Дэлхийн аварга, өвөө нь /ээжийн талаас/ Францын алдарт дугуйчин Раймонд Пулидор билээ. /Тур де Францад 3 удаа 2-т, 5 удаа 3-т шалгарч байсан хамгийн азгүй дугуйчдын нэгэнд тооцогддог/.

Циклокросс дугуй нь Засмал замын дугуйн нэг төрөл буюу өвлийн бартаат төрөл юм. Баруун Европоос гаралтай энэ төрлийн анхны ДАШТ 1950 онд Францын Парис хотноо зохиогдсон ба Европ тивдээ мэргэжлийн түвшинд хүрчээ. 2013 оны ДАШТ нь Америк тивд анх зохиогдсон ба 2022 оны Дэлхийн аварга мөн Америк тивд болхоор болжээ.

Монголын баг тамирчид анх 2010 онд Чех улсын Табор хотод зохиогдсон циклокросын ДАШТ-нд оролцож байсан ба Бельгийн алдарт дугуйчин Johan Museeuw-ын ивээл дор Бельги улсад 3 сар бэлтгэл сургууль тэмцээнд оролцож байв.

Монголын тамирчдаас Элит ангилалд ОУХМ Б.Болд-Эрдэнэ, А.Наранбат нар 55,56-р байруудад, U-23 ангилалд ОУХМ Н.Хангарьд 43-т, Б.Мягмарсүрэн 51-р байруудад тус тус шалгарч байжээ.

Циклороссын төрөл нь манай улсад хөгжих бүрэн боломжтой үзүүштэй төрлийн нэг бөгөөд бид одоогоор Өвлийн тэргүүн шалгаруулах тэмцээнээр орлуулж байна.

May be an image of 1 person, bicycle and text

Эх сурвалж: МДХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.