Д.Улам-Оргих: Хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорио тогтоохгүй бол эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй

УОК-ын дэргэдэх 11 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн багаас хийсэн тооцооллоо танилцууллаа.

Д.Улам-Оргих: Ерөнхий сайдаасаа жирийн иргэн хүртэл бүгд коронавирусийн халдварын үед шинжлэх ухааны үндэстэй хандах хэрэгтэй байна.  Энэ хагас сайн өдрөөс буюу 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаанд хөл хорио тогтоох зайлшгүй шаардлагатай.  Хөл хориог удаан тогтоох үр ашиггүй, бага тогтоох үр ашиггүй. Хөл хориог тогтоохгүй бол гуравдугаар сард  эмнэлэг ачааллаа дийлэхгүй. Хэрэв ачааллаа дийлэхгүйд хүрвэл нас баралт нэмэгдэж жинхэнэ цар тахал тархаж эдийн засаг ч хүнд байдалд орно. Бүх тооцоог олон улсын жишгээр хийж байгаа.

С.ЦОГ

Бусдад түгээх
  • gplus