Монгол Улс хэрхэн 20 тэрбум ам.доллар эдийн засагтай болох вэ
“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл 7 хоног бүрийн даваа гаригт мэдээлэл хийхээр төлөвлөсөн. Ерөнхий сайдын ахалсан энэ зөвлөл 30 гишүүнтэй, 18 нь хувийн хэвшил, бизнесийн салбарын хүмүүс ажиллаж байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.
 
Монгол Улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Үүнийг хэрхэн 20 тэрбум ам.доллар болгох вэ гэдэгт, ялангуяа, өмчийн эрх, татварын асуудалд зөвлөл анхаарч ажиллана гэлээ. Энэ асуудлаар шинэ санаа, санаачилгыг Засгийн газрын “11 11” төв нээлттэй сонсч эхэлсэн, бизнесийн холбоодоор дамжуулан гишүүдээсээ санал цуглуулж, боловсруулж байна. Ирэх долоо хоногт шинэ мэдээлэл хүргэх болно гэж Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.
Энэ хурлын  үеэр өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн цементийн шинэ үйлдвэр болон манай улсын цементийн хэрэглээний талаар танилцуулга хийлээ.

Тус үйлдвэр нь жилд нэг сая тн цемент үйлдвэрлэнэ, энэ нь манай улсын нийт хэрэгцээний 50 хувьтай тэнцэж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд  2014-05-19 08:29:49
    Бизнес хийхэд хялбар байх хэрэгтэй Илүү хэрэггүй зардалуудыг устгах хэрэгтэй Жишээ нь Эрээнээс ачсан вагоныг Замын Үүдэд буулгаж заавал Монголын вагонд ачдаг балай юмыг болих хэрэгтэй Үүнийг дагаад маш их зардал гарч байна. Хужаа ачигч нарын багтаасан