ЭМЯ: ''Интермед'' эмнэлэг дээр  сайн дураараа шинжилгээ өгсөн 4 хүнээс халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул  Орхон аймгийн салбар лабораториудад  нийт 14495  хүнд шинжилгээ хийснээс 32 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг 32 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн байна.  Мөн сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ. Өчигдөр "Интермед" эмнэлэг дээр  сайн дураараа шинжилгээ өгсөн 4 хүнээс халдвар илэрсэн. Ингээд шинээр илэрсэн тохиолдлын тандалт судалгааны ажил үргэлжлэн явагдаж байна. Улаанбаатарын нийт тохиолдол 908 боллоо. Улаанбаатараас Дорноговь руу замын ажил хийхээр явсан хүмүүст шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээ эерэг гарсан тул баталгаажуулахаар Улаанбаатар луу явуулсан байна. "Интермед" эмнэлгээс халдвартай нь батлагдаж ХӨСҮТ-д зөөвөрлөгдөн ирсэн нэг хүн маш хүнд байна. Зохиомол амьсгалын аппараттай эмчлэгдэж байна. Гэртээ халдвараа хүндрүүлсэн байна. 

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 1234 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1742 болж, 1321 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  408 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 53, хөнгөн 353 хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн үед халдварын нөхцөл байдал эрс нэмэгдэж байна.  Голомт идэвхитэй байгаа газрууд БЗД-ийн 8-р хорооны "Х апартментэд" нийт 14 тохиолдол, Микс пиццатай холбоотойгоор 11 тохиолдол, Наркологийнн эмнэлэгтэй холбоотой 7 тохиолдол, БГД-ийн 12-р хороо 19-р байрны голомтын халдвар үргэлжлэн нэмэгдсээр байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus