Дархан-Уул аймагт зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлалаа

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. 

Тус захирамжид:

1.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан сумын нутаг дэвсгэрт хавсралтад дурдсан чиглэлээр аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг түр хязгаарласугай.

2. Дархан-Уул аймгаас гарах болон сум хоорондын зорчих хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл түр хязгаарласугай.

3. Төрийн бүх байгууллагын ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд бусад албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар /О.Хүрэлчулуун/, Дархан сумын Засаг дарга /Т.Тулгаа/, Шарын гол сумын Засаг дарга /Б.Лхамсүрэн/, Хонгор сумын Засаг дарга /Т.Атархишиг/, Орхон сумын Засаг дарга /Б.Алтансарнай/, Онцгой байдлын газар /С.Пүрэвсамдан/, Цагдаагийн газар /Х.Алтанхуяг/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Бат-Эрдэнэ/, Эрүүл мэндийн газар /Б.Батцэнгэл/-т тус тус үүрэг болгосугай гэжээ.

May be an image of text

No photo description available.

Бусдад түгээх
  • gplus