Шинэ Ерөнхий сайдын жилийн орлого 233 сая төгрөг

Монгол улсын 32 дахь ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ нь 41 настай, сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, хувийн байгууллагад огт ажиллаж байгаагүй багаасаа л нам төрийн ажил хийсэн хүн юм. Энэ нь түүний намтараас тодорхой харагдана.

Боловсрол:
1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:
2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2021 оноос Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд

Сонгуульт ажил:
“JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
“Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
“Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч
 
Тэгвэл шинэ Ерөнхий сайдын маань 2019 оны хөрөнгө орлогын байдал:

жилийн орлого нь 233,5 сая төгрөг,
гэр бүлийн орлого нь 14,4 сая төгрөг,
244,0 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай,
28,0 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Highlander маркын 1 машинтай,
100,5 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 хошуу малтай. Үүнд:Хурдан удмын адуу-5, Адуу-17, Үхэр-69, Хонь-124, Ямаа-163,
60,5 сая төгрөгийн үнэт эдлэлтэй,
хадгаламж ба харилцах дансандаа 100,6 сая төгрөгтэй,
Херо энтертайнмент групп ХХК -ийн 50%, Хүлэг контент ХХК-г 100% эзэмшдэг,
Ямар нэгэн өглөг авлага байхгүй,газар эзэмшдэггүй гэж мэдүүлсэн байна.



С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-01-29 07:21:27
    ЕС-аа 76-гаа хангамж тэтгэмж, 76-н тэрбумааса татгалзаад ажиллахыг уриал шаард.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах